МАН Их хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ

Moderator
2021/02/20

МАН  түүхт 100 жилийн ойн өдрөө буюу ирэх гуравдугаар сарын 1-2-нд Их хурлаа хуралдуулах тов гаргаад байсан. Энэ дагуу их хуралд 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргээс нийт 1111 төлөөлөгчийг сонгон оролцуулахаар бэлтгэл ажлаа хангаж эхлээд байсан. 

Гэвч намын зарим гишүүдийн зүгээс коронавируст халдварын тархалт буураагүй байгаа энэ үед Их хурлаа өргөн хүрээнд хийх нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулна хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Үүнийг намын удирдлагууд хүлээн авч, нөхцөл байдал сайжирсны дараа Их хурлаа хийх шийдэлд хүрч, тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна