Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид улам бататган шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа тэмдэглэв. 2020 онд Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг Монгол Улсад үйл ажиллагаагаа сэргээсэн, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад америкийн талаас үзүүлсэн дэмжлэг зэргийг онцлов.
Мөн Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Хоёрдахь Компакт гэрээг хүчин төгөлдөр болгох бэлтгэл ажил урагштай байгааг хэлэв. "Ковид-19" цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлаа товч танилцуулж, "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд Файзер вакцин авахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Түүнчлэн боловсролын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, энэ хүрээнд англи хэлийг хоёрдогч хэл болгох зорилт тавьснаа дурдан, хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд М.Клечески баяр хүргэж амжилт хүслээ. АНУ-ын шинэ Засаг захиргаа Монгол Улстай хөгжүүлж байгаа стратегийн түншлэлийн харилцаагаа тууштай үргэлжлүүлнэ гэдгийг нотлов. Талууд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах салбар болон бүс нутаг, олон улсын түвшинд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.126.89.175
Та "Pi Network" ашиглан #мөнгө_олох арга байна шүү.. 1PI нь одоогоор 1.1$ буюу Монгол мөнгөөр 3189₮ энэ бол алтан боломж шүү удахгүй 2021 оны 3 сараас зарах борлуулах эрх нээгдэх юм байна. Тэрнээс хойш үнэ нь өсөөд явна та амжиж олон пи цуглуул... ✅Алхам1. Утасныха Play story ~оос " Pi network" гэж татна. ✅Алхам2. Утасны дугаар аль эсвэл Facebook ээрээ бүртгүүлнэ. ✅Алхам3. Бүртгэл үүсгэнэ. ✅Алхам4. Invation code гэдэр дээр та "mchinguun" гэж бичвэл 1 үнэгүй PI өгнө. Энэ нь үнэгүй 1.1$ Яаж өсгөх вэ? Яаж энүүгээр мөнгө олох вэ гэж үү? Та бүртгүүлээд start дараад л өдөрт нэг удаа #аянганы_зу рагтай_но
Хариулах150.129.143.75
eronhii saidaa guilga guihguigeer waktsin awch chadahgui bnu omno awsan mongoo huwaagaad idchihsen bizdee ta nar
Хариулах202.55.188.40
Өөр Орнуудын өсгөн тусламж хаашаа орсон бэ ерөнхий сайдаа
Хариулах202.126.88.61
Америкт сурах виз мэдуулээд цагаа огохгуй бгаа яах бэ
Хариулах