Өнөөдөр /2021.02.17/ 10:30 цаг орчимд Эмээлт дэх шалган нэвтрүүлэх товчоогоор Завхан аймгийн Идэр сумаас нүдний цөцгий хагарсан оноштой хоёр настай охин яаралтай эмнэлэгийн тусламж авахаар ирсэн байна. Охинд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Ууганбаяр тусалснаар эмнэлэгийн тусламж цаг алдалгүй авсан байна. Энэ талаар охины ээж Завхан аймгийн Идэр сумын иргэн Г.Ариунаатай утсаар холбогдон тодрууллаа.
-Охиных нь биеийн байдал хэр байна? Эмнэлэгт хэвтчихсэн байгаа юу?
-Хүүхдийн бие сайн байгаа. Яаралтай шинжилгээгээ өгөөд, эмчид үзүүлээд одоо Эх нялхаст хэвтэж байна.
-Орон нутгаас Улаанбаатар хот руу ирэхэд хүндрэл бэрхшээл байв уу? Охиных нь нүд ямар шалтгааны улмаас гэмтсэн юм бол?
-Хүүхдүүд тоглож байгаад манай охины нүд рүү нь санаандгүйгээр цохисноос болж нүд нь гэмтсэн. Аймгийн эмнэлэгт үзүүлтэл нүдний хүүхэн хараа гэмтчихсэн байна, Улаанбаатар руу яаралтай авч яваарай гээд хувийн автомашинаараа явахад шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Ингээд бид аймгаасаа гараад Улаанбаатар хүртэл замдаа хүндрэл бэрхшээлгүй, шуурхай яваад ирсэн. Өнөөдөр өглөө 10 цаг өнгөрч байхад Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэг дээр ирсэн. Биднийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа нар тосч аваад албаны автомашиндаа суулган, таван шарын уулзвар хүргэж өгсөн. Таван шар дээр манай хамаатны хүн машинтайгаа хүлээж байсан юм. Ингээд биднийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү очих хүртэл араас утасдаж, санаа тавьж, замд байгаа цагдаа нарт урьдчилаад хэлж, саадгүй явахад дэмжлэг үзүүлсэн. Ингэсний хүчинд охин минь цаг алдалгүй, хурдан эмнэлэгийн тусламж авч чадсан. Тухайн үедээ сандраад баярлалаа ч гэж хэлж чадалгүй явчихсан. Тиймээс танай сайтаар дамжуулан охин бид хоёрт тусалсан цагдаагийн алба хаагч нарт БАЯРЛАЛАА гэж хэлмээр байна. Чин сэтгэлээсээ баярлаж, сайн сайхныг ерөөе хэмээлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.126.89.6
Хөөрхий минь бурхан болсон гэгэ лээ шүү энэ залуу ум мани бад мэ хум
Хариулах202.126.89.154
mundag tsagdaad bayrallaa bytshan ohin eej hoert tusalsand busad tsagdaa narch bas iim setgeltei baimaar bna ajild n amjilt husie uhsuu olon hund tuslaad tsgdaa gesen neriig sergeej ywaarai amjilt
Хариулах103.57.92.237
Мундаг бна шүү амжилт хүсье
Хариулах122.201.24.90
Баяр хүргэе. Сайхан сэтгэлтэй цагдаа хүүд амжилт хүсэн ерөөе. Үүргээ нэр төртэй сайхан биелүүлжээ. Бахархаж бна.
Хариулах103.26.194.194
uul n irged ee hamgaalah irgeddee uilchilgee uzuuleh undsen uureg n shuude. undsen uureg ee umartsan ii shinj
Хариулах202.179.21.229
Мундаг сайн байнаа.Баярлалаа гэж ээжийн өмнөөс хэлье
Хариулах103.140.10.244
Ингэж л үйлчлэх ёстой . Цагдаа ахад баярлалаа
Хариулах64.119.23.41
Яааруу сандруу явж байгаа бол хамаатан цагдаагаа унаад давхиад байвал хурдан бөгөөд замд шалгаад байхгүй амар юм биш үү
Хариулах150.129.142.173
цагдаагын алба хаагчиддаа баярлалаа ингэж л уяалдаа холбоотой ажилах учиртай урьд гаргасан алдаа давтагдсангүй маш зѳв сайн үүргээ гүйцэтгэж байна та бүхэнд ажилын улам их амжилт хүсье
Хариулах66.181.161.80
Tsagdaa ahaa bayrllaa
Хариулах202.55.188.36
Мундаг
Хариулах202.9.40.177
tsagdaagiin uuregt ajilaa ner turtei bieluulj yvaa naizaaraa baharhaj bna
Хариулах66.181.161.123
Baharhaj bnaa
Хариулах202.55.188.87
Сайн бна
Хариулах