Туул гол нь Монголын нийслэл Улаанбаатар хотынхныг ундаалдаг ундны усны гол эх үүсвэр. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ гол эрс бохирдож, ширгэх аюул тулгараад байна.
Хамгийн сүүлд Туул гол руу их хэмжээний бохир цутгаж, адуу хордож үхсэн талаарх бичлэг цахим орчинд тархсан. Иймээс өнөөдөр нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа хамтран Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд шугам хоолойгоор бохир ус хаяж байна гэсэн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу тус газар очиж, шалгалт хийсэн байна.
Шалгалтаар "ДЦС-III" ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байсныг газар дээр нь таслан зогсоож, малын сэг зэмийг халдваргүйжүүлж устгалын арга хэмжээг авч, Туул голын далан давуулан хаяж буй үнс зайлуулсан ус болон хөрснөөс дээж авч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид дээжүүдийг өгчээ. Шинжилгээний хариу гарсны дараа Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллана.
Энэ талаар "ДЦС-III" ТӨХК-ийн инженер "Зууханд үүссэн үнсийг шүүлтүүрээр шүүж, усаар тээвэрлэн үнсэн санд үнсийг хүргэж, саарал усыг тунгаан хуримтлуулж станцруу шахаж дахин ашигладаг. Эдгээр шаталсан сангуудын ажиллагаа доголдсоноос болж станцын үнсний шугамд бөглөрөл үүсч, үнсэн сангийн түвшин өндөр гарч далан сэтрэх аюулд хүрснээс үүдэн аваарийн шугам хоолойгоор тунгаагдсан үнс зайлуулсан усыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд хаясан байна" гэсэн юм.
Ийнхүү төрийн өмчит байгууллагын хариуцлагагүй үйлдлээс болж байгальд ихээхэн хэмжээний бохир цутгагдсан асуудалд хэн хариуцлага хүлээх вэ?
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
202.126.89.179
Энэ бол бохир ус биш үнс зайлуулах системийн саарал ус эргүүлэн ашиглах боломжтой ус дулаан цахилгааны үнэ тэглэсэнтэй холбоотой хэрэгллээ ихссэн үүнийгээ дагаад станцын ачаалал бүрэн ихээрээ хамаг нөөц болцоогоо ашиглан ажиллаж байгаа хэрэв далан сэтэрсэн бол яахав түүнийг хамгаалж гадгаш хаяхаас өөр нөхцөл байхгүй байсан биз энэ бол тийм бохир химийн хор хөнөөлтөй аюултай эд биш
Хариулах66.181.187.32
ерөн бол бөйнга л ингэж асгадаг гэсэн үг л дээ энэ труба байхгүй болсон үед л асгахаа болих байхдаа
Хариулах202.126.89.179
Цахилгаан дулааны үнэ тэглэсэнээс хойш цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа
Хариулах202.126.89.138
юуны бохир ус байхав дээ. үнс залилуулах технологийн үнс нь тунгаагдсан эргүүлэн ашигладаг саарал ус .газарын гүнээс гарсан ямар нэг хор нөлөөгүй ус.
Хариулах122.201.31.33
Цахилгаан дулааны үнэ тэглэсэнээс хойш станцууд бүрэн хүчин чадлаараа гэмтэл гарахад ч зогсох эрхгүйгээр ажиллаж байгаа. Нэг өнцгөөс бус хэрэв гэж бодоод өөр өнцгөөс нь хараад үзээрэй. Зогсоосон бол яах байсан бол гэж...
Хариулах59.153.85.91
Далан задарсан бол үүнээс илүү хор уршиг,зардал гарах байсан болов уу.
Хариулах