Шинээр байгуулагдсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллах дөрвөн эмэгтэй сайдын нэг нь БОАЖ-ын сайд Н.Уртнасан. Сэтгүүлч мэргэжилтэй, Eagle TV телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга, МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцид сэтгүүлч, редактор, “Шинэ дэлхий” телевизийн Гүйцэтгэх захирал, “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн захирал, “Юни солар” ХХК-ийн Ерөнхий захирлын алба хашиж байсан.
Түүний Ерөнхий захирлын алба хашиж байсан “Юни солар” ХХК нь сэргээгдэх эрчим хүчний засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдаа, нарны цахилгаан эх үүсвэр угсрах суурилуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэг үгээр БОАЖ-ын сайд Н.Уртнасангийн нэр дээрх "Юни солир "ХХК нь тухайн салбарт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд албан үүргийн хувьд хяналт тавих, эрхлэх асуудлын хүрээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой юм.
Уг нь сайдад нэр дэвшигч тухайн албан тушаалд томилогдохоос өмнө томилох эрх бүхий субьект хөрөнгө орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь АТГ д мэдүүлж, хянуулах үүрэгтэй байдаг. Гэтэл БОАЖ-ын яамнаас хөрөнгө оруулалт авах бүрэн боломжтой компанитай Н.Уртнасан сайдыг Ашиг сонирхлыг зөрчилгүй гэдгийг АТГ ямар үндэслэлээр тогтоосон нь сонин байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
66.181.177.179
Ийм асуудал ердийн байдаг болсон хэн ч тоохгүй.Удахгүй эрээний наймаачин авгай сайд болох вий.Бид энэ насандаа сайн төрийн нүүр үзэхгүй бололтой.
Хариулах