Өнөөдрөөс замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн иргэдээс 72 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний бичиг шаардаж эхэлсэн нь үл ойлголцол төрүүлж, ажилтан, албан хаагчдыг чирэгдүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч тайлбар хийж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Төрийн албан хаагчид хоёрдугаар сарын 8-наас шинжилгээнд хамрагдаж эхэлсэн. Энэ шинжилгээ “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд орж байгаа. Эхний ээлжинд төрийн албан хаагчдаа шинжилгээнд оруулаад дараа нь дүүргүүдийн голомтолсон хэсгүүд буюу 134 блокийн иргэдээс шинжилгээ авсан. Ингээд өчигдрөөс үлдсэн өрхүүдээс шинжилгээ авч байгаа. Хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээ өгсөн төрийн албан хаагчид, хувийн худалдаа эрхлэгчид шинжилгээнд хамрагдсан бичгээ үзүүлээд явах ёстой. Хүн бүхнээс PCR шинжилгээ авах боломжгүй байна” гээд иргэдэд хаанаас зөрүүтэй мэдээлэл өгөөд байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодруулахад “Хоёрдугаар сарын 8-наас хойш өгсөн PCR шинжилгээ хүчин төгөлдөр байгаа. Манайхаас зөрүүтэй мэдээлэл гаргаагүй” гэлээ. Мөн Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд “Албан хаагчдыг хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээ өгсөн бол чөлөөтэй нэвтрүүл гэсэн чиглэл өгсөн” гэсэн тайлбар өгөв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.9.46.204
Ugaasaa delhii dayar tegj shaardaj bga. Ongotsond suuhad buh uls shaardaj bga. Bitgii ingej tuilshraach ee. yadargaatai naassn
Хариулах124.158.96.107
Zamiin tsagdaa nar urgelj chiregdel tugjrel uusgej baihiin
Хариулах124.158.96.107
Ммр
Хариулах192.82.74.173
72 цаг болсон дахиж өг. Гээд явуулахгүй бсан гэсэн шүү цагдаа даргаа
Хариулах