Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар НОК-ийн гишүүдтэй уулзаж, заавар чиглэл өглөө.
УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдрөөс /2021.02.15/ эхэлж ажиллах зөвшөөрөлтэй 14 байгууллагын ажилтан албан хаагчид заавал ПСР шинжилгээ өгч байж хөдөлгөөнд оролцох болсон. Гэнэт гаргасан энэ шийдвэрээс болж өнөөдөр өглөө ажилдаа явах гэсэн иргэд буцаж, шинжилгээ өгөх цэгүүдэд оочер дараалал ихээр үүсч байна. Мөн замын цагдаа нар болон эргүүлд гарч буй төрийн албан хаагчид хоёрдугаар сарын 11-ээс хойш ПСР шинжилгээ өгсөн бол хүчинтэй, 08-ны өдрөөс хойш өгсөн бол хүчингүй гэх шаардлагыг тавих болсон. Нэг өрх-нэг шинжилгээ аяны хүрээнд болон төрийн албан хаагчдыг нэгдсэн журмаар шинжилгээнд хамруулсан ч тэдгээр шинжилгээг хоёрдугаар сарын 08-аас хойш өгсөн бол хүчингүй гэж байгаа ажээ.
Иргэд гомдол саналаа 1800-1200 дугаарт хандаж өгөх боломжтой
Энэ асуудалд НОК-ын дарга бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар бухимдаж байгаагаа илэрхийлж, шүүмжиллээ. Тэрбээр, "Өчигдөр та хэдэд маш тодорхой үүрэг өгсөн. Гэтэл асуудал хүндрээд байна.
ПСР шинжилгээний хариу 72 цаг хүчинтэй гэдгийг хаанаас хэн гаргаж ирэв? Нийслэлийн мэдээ болон холбогдох удирдлагуудтай яриад хоёрдугаар сарын 08-аас төрийн албан хаагчид ПСР шинжилгээ өгч эхэлсэн. "Нэг өрх-нэг хаалга" шинжилгээнд хамрагдаж байгаа иргэд энд бүгд орсон. Эхний ээлжинд төрийн албан хаагчдаа оруулаад, дараа нь дүүрэг дүүрэгт байгаа голомтолсон хэсгүүдээ барьж авахаар 134 блок руу орсон. Энэ блокын үйл ажиллагаа явагдаад дууссан. Үүний дараа харьцангуй тархалт буурсан тул дүүрэг дүүрэгт самнах үйл ажиллагаа эхэлсэн. Шинжилгээг өрхүүдээс болон хүн бүрээс авчих юм байна. Үүний араас вакцинаа залгаад хийхэд боломж байна гэж тооцоолсон. Үүнийг өдөр бүр шахуу хэлж байна.
Д.Сумьяабазар: "Нэг өрх-Нэг шинжилгээ"-нд тухайн өрхийн нэг иргэн хамрагдсан бол бусад нь тэр бичгээ аваад дэлгүүр хоршоогоор үйлчлүүлэх эрхтэй. Тэр бичиг тухайн өрхийн иргэн бүрт хүчинтэй
Гэтэл яагаад энэ шийдвэр хоёрдугаар сарын 11 болж өөрчлөгдөв? Хоёрдугаар сарын 08-аас шинжилгээ өгсөн төрийн албан хаагчид, хувийн үйлчилгээний худалдаа эрхэлсэн хүмүүс өрхийнхөө хамрагдсан бичгээ үзүүлээд явах ёстой. Тухайн шинжилгээний хариу өнөөдөр ч хүчинтэй
. Хүн бүрээс ПСР авна гэж хэн гэгч ухаантан нь хэлчихэв. Наад мангар ярианаас чинь болоод томоохон үйлчилгээний байгууллагын ажилтнууд, төрийн албан хаагчид дахиад шинжилгээ өгөх гээд зогсож байна. Шинжилгээний хариу 72 цаг дотор хүчинтэй гэж хэн гаргав? ЭМЯ, Эрүүл мэндийн газар, цагдаагийн газраас тийм чиглэл өгсөн гэж ярьж байна. Та нарт яаж хэлэх юм бэ. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг" гэлээ.
-Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж: Манай газар болон ЭМЯ-аас хоёрдугаар сарын 08-аас хойш хийсэн ПСР шинжилгээ хүчин төгөлдөр байна гэдгээ Нийслэлийн мэдээгээр дамжуулж нийтэд мэдээлсэн. 72 цаг гэдгийг мэдэхгүй.
-Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар: Тэр буруу мэдээлэл гаргасан хүнийг ол. Эзэн биегүй болчихлоо. Замын цагдаа дээр хэн ийм чиглэл өгөв?
-Замын цагдаагийн газар: Манай газарт хоёрдугаар сарын 11-ээс хойшхи ПСР шинжилгээ нэх гэсэн чиглэл өгөөгүй.
-Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар: Хэргийн эзнийг олоод мэдэгд. Хоёрдугаар шатны эмнэлэг юм уу, ЭМЯ юм уу гэдгийг тодруул. Хариуцлага тооц. Бид 412 420 өрхөөс шинжилгээ авахаар төлөвлөсөн. Илүү гарвал лабораторийн хүчин чадал дийлэхгүй. Улаанбаатар хотын 1.539.000 сая иргэнээс шинжилгээ авна гэж та нарт хэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
192.82.78.168
Өдөр шөнөгүй л ажиллах болох нь дээ хотын дарга..,аль хэдийнээс л 72 цаг хүчинтэй гээд байсан.
Хариулах202.55.183.178
5-10% ny mashinii too gej yariad ene mashinaaraa busdiigaa zuugeed hudulguun bagasgana gevel arai uur asuudal shdee
Хариулах192.82.64.217
тэгвэл яагаад замын цагдаа нар шинжилгээний хариу нэхээд явуулахгүй бган бэ хэн нэг нь нэх гэж хэлсэн л байж таараа ш дэ
Хариулах202.55.183.178
Hunsnii uildveruudiig 5-10% ajilchidaaraa uildverlelee yavuul gej bgaa bol buteegdehuun bas 5-10% garna, tugeegdene. Hereglegch talh suugee heviin ueesee 5-10% bolgoj bagasgah uu.
Хариулах