ДЭМБ: Ухань хотод 2019 оны 12 дугаар сараас өмнө коронавируст халдвар тархсан байх магадлалтай гэв

Moderator
2021/02/15

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ олон улсын шинжээчдийн баг БНХАУ-ын судлаачидтай хамтран коронавирусний гарал үүслийг тогтоохоор ажиллаж байна. 

Шинжээчдийн бага Уханьд халдвар бодож байснаас өргөн цар хүрээг хамарсан байх магадлалтайг тогтоосон байна. Мөн Ухань хотод 2019 оны 12 дугаар сараас өмнө коронавируст халдвар тархсан байх магадлалтай гэжээ.

ДЭМБ-ын шинжээчид 2019 оны арванхоёрдугаар сард Уханьд 174 хүн коронавируст халдвараар өвчилсөн баримт байгаа ч үүнээс хэд дахин илүү буюу 1000  гаруй хүн өвчилсөн байх магадлалтай хэмээн дүгнэжээ.

Мөн ДЭМБ-ын мэргэжилтнүүд Хятад дахь нууцлалын бодлогын улмаас зарим өвчтөнүүдийн хувийн мэдээллийг авч чадаагүй гэнэ. Тухайлбал, Ухань хотын лаборторид 200 мянган коронавируст халдвараар өвдсөн хүний цусны шинжилгээний дээж хадгалагдаж байгаа бөгөөд үүнээс ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа аж.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна