Ц.Бархас: Миний биш манай гэр бүлийн хамтын хөдөлмөр, хамтын ялалт байлаа

Moderator
2021/02/15

 “Аппрентис Монгол” шоуны ялагчаар Ц.Бархас тодорч,  Ард санхүүгийн нэгдлийн салбар компанийн захирлын албан тушаалд томилогдож байна. Мөн жилийн 200 сая төгрөгийн цалин шагнал урамшуулал авахаар боллоо. Тэрбээр өчигдөр нэвтрүүлгийн дараа цахим хуудаснаа "Юуны өмнө дэлхийн хэмжээний шоу Аппрентис нэвтрүүлгийг Монголдоо маш өндөр хэмжээнд үнэхээр мундаг зохион байгуулсан Монгол ТВ, Ард Санхүүгийн Нэгдлийн удирдлагууд болон нийт ажилтнуудад нь гүнээ талархал илэрхийлье.

Хэдий нэвтрүүлгийн туршид би ганцаараа даалгавар биелүүлж явсаар өдий хүрч байгаа юм шиг харагдавч энэ ялалт нь ганц миний биш манай гэр бүлийн хамтын хөдөлмөр, хамтын ялалт байлаа. Хоёр хүүхдээ харж үлдээд арыг минь бат даасан эхнэр маань, тэдэнд маань үргэлж тусалж дэмжиж байсан хоёр талын аав ээж, ах дүү нар та нар маань жинхэнэ ялагчид юм шүү.

"Аппрентис"-аас авсан бас нэгэн үнэ цэнэтэй зүйл маань нөхөрлөл байлаа. Өрсөлдөх үедээ ил цагаан шударга өрсөлдөж, нөхөрлөх үедээ үнэнч сайхан нөхөрлөсөөр бид амьдрал туршид хамт байх анд найзууд болцгоосоон. Салбар салбартаа цахиур хагалагч, шинэ санааны дуусашгүй эх ундарга, хурдтай, хүчтэй, шинэ үеийн манлайлагч, түчээлэгч гээд та нар маань шилдгийн шилдэгүүд билээ.

Ард Санхүүгийн Нэгдэлд Ч.Ганхуяг захирлын санал болгосон ажлын байранд орж хүлээлгэсэн их итгэлийг нь даан, илүү ХҮЧТЭЙГЭЭР, илүү ихийг ХАМТДАА бүтээх болноо. “Хөрөнгө Оруулагч Үндэстэнг Цогцлооно” гэсэн бүхэл бүтэн үндэстний хэмжээний амбиц, үзэл санааны төлөө өөрийнхөө ур чадвар, мэдсэн сурсан бүхнийг зориулж, зүтгэн ажиллах болно. Галтай цогтой, одтой хийморьтой Ард Санхүүгийн Нэгдлийн чадварлаг залуустай нэгдэж нэг баг болж байгаадаа туйлын баяртай байна.

Мөн хожиход минь баярлан хөөрч, хожигдоход минь хамтдаа халаглаж нэвтрүүлгийн туршид намайг дэмжин суусан та бүхэндээ хамгаас их баярлалаа.

Зорилготой, Зоригтой, Зогсолтгүй, Зөв байя" хэмээн бичжээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.23.196
    2021/02/15

    Barhas mundag zaluu bnlei...

    Хариулах
  • 66.181.161.13
    2021/02/15

    Анхнаас нь бусдаас арай илүү дэмжиж байсан шалгарсанд маш их баярлалаа, Дүү чадна амжилт

    Хариулах
  • 150.129.142.124
    2021/02/15

    Зөв хүнээ авсаан. Багаар ажиллах чадвартай. Зөөлөн сэтгэлтэй

    Хариулах