Улаабаатар хотын хэмжээнд 12 хоногийн хатуу хөл тогтоож орох гарах хөдөлгөөнийг зогсоосон байгаа билээ. Тэгвэл зарим иргэд хөл хорионы журам зөрчиж Улаанбаатар-Дархан чиглэлд хулгайн замаар өртөөчилж хүн зөөж байсан үйлдлийг илрүүлсэн байна
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Драгон худалдааны төвөөс хувиараа такси үйлчилгээ хийж орон нутаг руу явдаг жолооч нар зохион байгуулалтайгаар Улаанбаатараас Дархан, Дарханаас Улаанбаатар чиглэлд нэг иргэнээс төлбөр авч хулгайн гэх тодотголтой замаар тээвэр хийж нэвтрүүлж байсан үйлдлийг илрүүллээ. Жолоочид болох Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 49 настай эрэгтэй “П”, 40 настай “А” нар Улаанбаатараас Дархан хүртэлх иргэдийг хулгайн замаар тээвэрлэж харин Дархан уул аймгийн харьяат 43 настай “Э”, 37 настай “Ж” нар Дарханаас Улаанбаатар хүртэлх хулгайн замаар иргэдийг тээврийн хэрэгсэлдээ солилцон өртөөчилсөн байдлаар тээвэрлэдэг гэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Хулгайн замаар хулгайн тээвэрт суусан иргэдийн шинжилгээний хариуны хүчинтэй хугацаа дууссан мөн тэдгээр дундаас нэг иргэн сүүлийн 21 хоног огт шинжилгээнд хамрагдаагүй гэх эрсдэлтэй нөхцөл байдал тогтоогдсон байна. Уг зөрчлийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн таслан зогсоож нийт уг хулгайн тээврээр хичнээн иргэд нэвтэрсэн үйлдийг тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иймд иргэд та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээр дэнчин тавихгүй байж, Улсын онцгой комиссоос гаргасан дүрэм журмыг хэрэгжүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
202.9.46.245
Яг ийм хүмүүсээс болоод нийтийн карентин сунгаж ажил орлогоороо хохирч байгаа гэж боддог доо.
Хариулах103.229.123.40
Xun bur hicheej baihad arai l um aa.
Хариулах202.21.107.6
Baganuurt bas adilhan
Хариулах103.57.92.173
Darhanii dragonii hulgain jolooch nar vnendee l ziwvvn garuud l da mongonii olj baiwal yunch xiij medne
Хариулах66.181.161.51
Яс маханд нь шингэж сэтгэлд шар ус хуртал арга хэмжээ аваач хуулиа хэрэгжүүлж чадахгүй бол мянган хууль байгаад ч яах юм бэ
Хариулах64.119.18.61
Хэлэх ч үг алгадаа
Хариулах150.129.140.104
Heleh vg neeeeereee oldohgvi yum