Цасанд суусан машиныг татан гаргаж, дөрвөн хүний амь аварчээ

Moderator
2021/02/13

Цасанд суусан машиныг гаргасан мэдээллийг Завхан аймгийн онцгой комиссоос өглөө. 

Тодруулбал, Завхан аймгийн  Тэс сумын Дооно багийн ”Аргалантын дөрөлж” гэдэг газар суудлын автомашинтай иргэд цасанд суусан тухай дуудлагыг 02.12-ны өдрийн 06:20 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна. 

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 08:30 цагт очиж, Улаанбаатар хотоос Увс аймгийн Баруунтуруун сумын чиглэлд зорчиж явсан иргэн О-ын “Приус-20” загварын cуудлын автомашин /4 зорчигчтой/ цасанд суусан байсныг татан гаргаж, амь насыг нь аварсан байна.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 223.104.39.25
    2021/02/13

    dan emee nar yvj bsan bh l da.nastai hun hetsuu

    Хариулах
  • 66.181.161.71
    2021/02/13

    Tsasand suuhaar ami nas ayuld orno.

    Хариулах
  • 66.181.161.100
    2021/02/13

    Наад машин чин приус бишл байнадаа

    Хариулах