Төрийн албан хаагч болсон "Сүнс" хамтлагийн Н.Мөнхцогт Хөдөлмөрийн хүндэт медиалаар шагнуулжээ

Moderator
2021/02/12

1990-ээд оны эхэнд Монголын рок попд  11, 12 настай хүүхдүүд “Сүнс” нэртэй хамтлаг байгуулж, бүжиглэж дуулж эхэлсэн. “Сүнс” хамтлагийн “Хайр шингээсэн харцаар чинь амрагийг чинь зовоохгүй”, “Амраг хосын нүд адилхан”, “Цаг нь болоогүй хайр”, “Мөрөөдлийн дагина”, “Охин чи” гэх дуунууд тухайн үедээ хит болж байв.  

Гэвч тэд удалгүй урлагаасаа хөндийрч, тус тусын замаа хөөсөн байдаг. Тухайлбал тус хамтгийн Мөөгий буюу Н.Мөнхцогт төрийн алба хаших болсон. Түүний хувьд "Улаанбаатар бизнес хөгжлийн" төвд албан даргын алба хашиж байгаад "Тавантолгой түлш" ХХК-д хэлтсийн даргын алба хашиж байна.

Тэгвэл сар шинийн баяраар тус "Тавантолгой түлш" ХХК-ны ажилтнууд төрийн дээд одон медалиар шагнуулсан байна. Тэдний нэг нь тээврийн хэлтсийн дарга Н.Мөнхцогт хөдөлмөрийн хүндэт медиалаар шагнуулжээ.



Төрийн албан хаагч болсон
Төрийн албан хаагч болсон

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.49
    2022/04/29

    Сүнс хамтлагийг багаас нь мэднэ. Сэхээтэний хүүхдүүд маш боловсролтой зөв залуучууд бийдээ.

    Хариулах
  • 139.5.218.161
    2021/02/13

    мундаг залуу шүү Сүнсийн хүүхдүүд мцндаг боловсролтой зүтэглтэй залуучууд байна

    Хариулах