Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр айл өрх, албан байгууллагын цахилгаан дулааны төлбөрийг тирэх долдугаар сар хүртэл төрөөс хариуцах болсонтой холбогдуулан “Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс “Тогоо хэмнэе” аяныг санаачлан зохион байгуулж байна. Цар тахлын дэгдэлттэй байгаа энэ үед “Эрдэнэс Монгол”-ын охин компани “Багануур” “Шивээ-Овоо” ХК-ийн нийт 1700 гаруй уурхайчин 3-4 ээлжээр тасралтгүй ажиллан, төвийн бүсийн цахилгаан, дулааны станцуудад хоногт 21 мянга гаруй тонн нүүрс нийлүүлж байгаа аж.
Түүнчлэн зөвхөн ДЦС-4 ТӨХК-ийн хувьд 1400 ажилтан дөрвөн ээлжээр ажиллаж, цагт 770 мегаватт цахилгаан эрчим хүч, 800 гегакалори дулааны эрчим хүч үйлдвэрлэж байна. Засгаас хэрэгжүүлж байгаа энэ ажлын санхүүжилтыг улсын болон орон нутгийн төсөвт нэг их наяд гаруй төгрөг төвлөрүүлдэг “Эрдэнэт” ТӨҮГ хариуцахаар болсон. Иймд цар тахлын дэгдэлттэй байгаа энэ үед Монгол Улсын Загийн газар, ард иргэдийнхээ ачаанаас хөнгөвчилж, цаг наргүй ажиллаж буй уурхайчдынхаа хөдөлмөрийг хүндэтгэн “Тогоо хэмнэе” аяныг хэрэгжүүлж эхэлжээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “Эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгож, Засгийн газрын бодлого шийдвэрт дэмжлэг үзүүлэн, эх орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж, “Тогоо хэмнэе” аянд нэгдэхийг ард иргэд, аж ахуйн нэгжүүддээ уриалж байна” гэв
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна