Сураггүй болсон малчин эмэгтэй нас барсан байжээ

Moderator
2021/02/11

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн “Өвөр цагаан дэл” гэдэг газар тус сумын харьяат малчин С нь 02.08-ны өдрийн 21:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг хүргэж байсан. 

Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин С /31 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж,   “Хоолойн гашуун” гэдэг газар гэрээс нь зүүн зүгт 15 км-т иргэн С-ийн цогцсыг олж, сумын Цагдаагийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.25.110
    2021/02/11

    хэдэн адсаганаас болж хайран амь,өдөр гэгээтэйд явахгүй дээ

    Хариулах
  • 87.66.142.201
    2021/02/11

    Hnnn haramsaltai yuma zailuul

    Хариулах