Өнгөрсөн даваа гарагт нэгэн иргэн Сүхбаатарын талбайд өөр дээрээ таван литрийн шатахуун асган, гал тавьж өөрийнхөө амь насыг онц хэрцгийгээр егүүтгэсэн хэрэг гарсан. Тухайн иргэний ойр хавьд байсан цагдаагийн алба хаагч болон хоёр иргэн гүйж ирэн галыг унтраахыг оролдсон боловч харамсалтай нь тус иргэн амиа алдсан юм. Харин талийгаачийг ямар учир шалтгааны улмаас ийнхүү амиа золиослов, шатахууныг ил задгай, зориулалтын бус саванд хийн худалдаалахыг хориглосон атал цэвэр усны саванд хийн барьсан таван литр шатахууныг хаанаас авав зэрэг асуултууд нийгмийн дунд өрнөх болсон.
Талийгаачийг амиа алдсаны дараа шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү авч явсан бөгөөд тухайн иргэний хоолойн хөвч түлэгдэж, амьсгалын дутагдалд орсноор нас барсан гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 12-р хороонд байрлах Содмонгол ШТС-аас талийгаач дөрвөн литр шатахууныг 6000 мянган төгрөгөөр худалдан авсан байж болзошгүй байна. Мөн тухайн иргэн нь гал тавихаасаа өмнө “болохгүй байна, та нар намайг хараарай” хэмээн орилсон гэдгийг ойр явж байсан эх сурвалжууд мэдээлж байсан юм. Одоогоор хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс болон, Эрүүгийн мөрдөн байцаах алба хамтран шалгаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
43.242.243.17
76 gishuunee xooe pizdaa min
Хариулах202.126.89.134
odoo shalgaad yahiin yu olj medh gesiin medeed yahin ymar arga hemjee awhuu
Хариулах66.181.161.70
uneheer haramsaltai
Хариулах