Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнг албан тушаалаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Р.Чингисийг томилсон байна.
Өчигдөр /2021.02.09/ ажил тарсны дараа буюу 20.00 цагийн Р.Чингис тамга, албан өрөөгөө хүлээн авч ажилдаа оржээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Р.Чингисийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор томилогдож буйг албан ёсоор олон нийтэд мэдэгдэх юм байна.
-Р.ЧИНГИС ГЭЖ ХЭН БЭ-
Түүнийг Л.Оюун-Эрдэнэтэй нэг нутгийнх, ойр харилцаатай, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн ажилд оролцдог гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж байна. Энэ ч утгаараа тус албан тушаалд томилогдож буй бололтой. Тэрбээр 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөнөөсөө хойш Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2012-2014 онд ЦЕГ-ын дэд дарга, Цагдаагийн академийн даргын албан тушаалыг хашиж байжээ. Тэрбээр Замын цагдаагийн дарга асан, цагдаагийн хурандаа Г.Ринчиндоржийн хүү бөгөөд 2014 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдааны шийдвэрээр ЦЕГ-ын даргаар томилогдож 2016 оны сүүлээр тус ажлаа өгч байсан юм. 2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн байна.
-Ж.САНДАГСҮРЭНГ МУУД НЬ ЧӨЛӨӨЛӨӨГҮЙ. Д.АМАРБАЯСГАЛАН,
Д.СУМЪЯАБАЗАР НАРЫН ЗОДООН ИЛ БОЛЖ БАЙНА УУ-
Манай сайт өнгөрсөн оны наймдугаар сард “Нийслэлийн МАН-ын хороог татан буулгах Д.Амарбаясгалангийн санал У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нарыг зодолдоход хүргэв үү” гэх гарчигтай нийтлэлийг хүргэж байсан. Тус нийтлэлд Нийслэлийн намын хороогоо булаацалдсан МАН-ын удирдлагуудын зөрчил хурцдаж улмаар Д.Сумъяабазар, У.Хүрэлсүхийг зодоход хүргэсэн тухай өгүүлсөн. Тус нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
Дээрхээс үзвэл нийслэлийн МАН-ыг авахын төлөөх Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нарын “зодоон” өнгөрсөн наймдугаар сараас хойш далдхан явсаар өнөөдөр ил боллоо гэж дүгнэж болохоор байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Сумъяабазарыг нийслэлийн МАН-ын даргын албан тушаалаас огцруулж оронд нь Шадар сайд С.Амарсайханыг томилох хүсэл Д.Амарбаясгаланд байгаа аж. Тиймээс нэг багийн Л.Оюун-Эрдэнээр дамжуулан Д.Сумъяабазарт шахалт үзүүлж буй нь энэ гэх.
Харин нөгөө талд Д.Сумъяабазар амархан бууж өгөх сүбьект биш. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар нийлж Д.Сумъяабазарын багийг задалж Ж.Сандагсүрэнг явуулж байна. Үүний дараагийн сануулга Д.Сумъяабазарыг огцруулах ажил ч байж болох юм. Ж.Сандагсүрэн бол Д.Сумъяабазарын хамгийн ойрын итгэлтэй хүн. Гол ажлыг нь нугалдаг албан тушаалтанг нь халуулж байна гэдэг баруун гаргүй болгож буйтай ижил үйлдэл юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы хамтаар энэ сарын 01-ны өдөр /2021.02.01/ Улсын онцгой комиссын Шуурхай штаб Нийслэлийн онцгой комисст ажиллаж үйл ажиллагаатай нь танилцсан.
Уг уулзалтын үеэр Хотын дарга, НОК-ын дарга Д.Сумъяабазар байгаагүй бөгөөд орлогч Ж.Сандагсүрэнгээ орондоо явуулсан нь Ерөнхий сайдын бухимдлыг төрүүлж "Бүхэл бүтэн Шадар сайд, Ерөнхий сайд нь ирж байхад ийм байдалтай байж болохгүй. Тэгэхээр шинэчилье. НОК-ын дарга чинь хаана байна" хэмээн хайсан. Д.Сумъяабазарын хувьд ганц үүгээр зогсохгүй УОК, Засгийн газрын шийдвэрийг дагахгүй, үгэнд нь орохгүй зөрсөн үйлдлийг маш олон удаа гаргаад байгаа билээ.Харин Ж.Сандагсүрэнгийн хувьд
Хотын даргын орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай удирдлагын багийг ахалж байснаас гадна Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм.
Эх сурвалж : Isee.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
192.82.73.214
За одоо Чингис нь Сумьяабазарыг дарамтлуулахаар Оюунэрдэнэ гар хөл гөлөг нохойны ажилаа хийхээр ирлээ. Оюунэрдэнэ гэж ёстой залины гадаадын тагнуул гадны дэмжлэгтэйгээр. дотоодын дэмжлэгч байгаа. Төр засгийн маань бас хааш нь дампуурсан зам руу хөтлөнө вэ? Зайлаарай муу гөлөг өө удахгүй чиний үнэн нүүр царай харагдана.
Хариулах66.181.177.54
sumyabazar zodoldoj chadhuu.neg nuhurt aluulah gej bsan bizde .hunii urmand neg tsohiogui de.arai l yum bilee.zuuraldaad zabaarad baij medne shuu buh uhaantai yum bolhooro.ene oligtoi hun bisheeee
Хариулах49.0.137.164
Sandagaa duu sain ajilladag Sumyagaas deer shuu !!!
Хариулах59.153.113.210
Өө сумьяагийн хамаг ажлыг хийж үхтэл зүтгэчихээд халагдчих юм а..
Хариулах