БЗД-ийн 5-р хорооны 6-р байранд 2021.01.29-ны өдөр Коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, цагдаагийн хамгаалалтад авсан. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар, нийт 10 өрхийн 21 иргэнээс халдвар илрээд байна.
Тодруулбал, батлагдсан тохиолдол бүртгэгдсэний дараа 57 айлын 85 хүнийг шинжилгээнд хамруулахад, 7 айлын 12 хүнээс халдвар илэрсэн бол энэ сарын 4-нд 2 дахь давтан шинжилгээг хийхэд дахин 3 айл өрхийн 9 хүнээс халдвар илэрлээ. Үүнтэй холбоотойгоор, тус байрны цагдаагийн хамгаалалтыг буулгахгүйгээр, гэрийн ажиглалтын 14 хоногийг үргэлжлүүлж байна.
Цагдаагийн хамгаалалт авсан хугацаанд, хоол, хүнс шаардлагатай айл өрхүүдээс захиалга авч хүнс хүргэх ажлыг зохион байгуулж байна. Мөн ариутгал, халдваргүйтэл болон хог ачилтыг тогтмол хийж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
ЖИЧ: ЭНЭ МЭТЧИЛЭН БАЙР, ОРЦ ДАГАСАН ХАЛДВАРЫН ТОХИОЛДЛУУД СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙГАА ТУЛ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ САХИЖ, ШААРДЛАГАГҮЙ ТОХИОЛДОЛД ГЭРЭЭСЭЭ ГАРАХГҮЙ БАЙХЫГ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССООС ЗӨВЛӨЖ БАЙНА...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо