Гурван багшийн холбогдсон хүчингийн хэрэгт "Хавтас хэрэг нээгдээгүй" байсан уу?

Moderator
Өчигдөр 15 цаг 07 минут

Өнгөрсөн сарын 27-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд ЕБС-ийн сургуулийн гурван багш хоёр сурагч охиныг зочид буудалд хүчиндсэн хэрэг гарсан талаарх мэдээллийг хүргэж байсан. 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын хоёр сургуулийн гурван багш Зүүнхараад байрлах "Нарны өртөө" зочид буудалд архидан согтуурч, 15 настай хоёр эмэгтэй сурагчтай хууль бус харьцаанд орсон байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар багш, сурагч нь удаан хугацааны турш сургуулиас гадуур харилцаатай байсан байх магадлалтай гэнэ. Гэхдээ сурагч охид дарамтад орж бэлгийн харьцаанд орсон эсэхийг хуулийн байгууллага шалгаж тогтооно. 

Энэ хэрэгт салбар яам нь ихээхэн анхаарал хандуулж буй. Уг хэрэг гарснаас долоо хоногийн дараа БШУЯ-ны холбогдох хүмүүс хэргийг шалгаж байгаа цагдаагийн байгууллагаас тодруулга авахаар холбогдоход "Тухайн асуудал дээр хавтаст хэрэг нээгдээгүй" байсан болзошгүйг эх сурвалжууд хэлж байна. 

Ямартай ч салбар яамнаас дээрх асуудалтай холбогдуулан Сэлэнгийн аймгийн Засаг даргад шаардлага хүргүүлээд байгаа аж. 

Ямартай ч багш нарын үйлдэл нь тогтоогдсон тул прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьсон байна. 

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

12.2 дугаар зүйл.Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах

1.Хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж  бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан нь хүчиндэх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн хохирогч нь аль ч хүйсийн хүн байж болно.



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.145
    2021/02/18

    Энэ хэрэг яаж шийдэгдсэн бээ

    Хариулах
  • 122.201.21.231
    9 цагийн өмнө

    НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮДИЙГ БЭЛГИЙН АМЬДРАЛД УРУУ ТАТАН ОРОЛЦУУЛСАН ХЭРЭГ ЯЛТАЙ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ. ДЭЛХИЙН НИЙГЭМЖСЭН ИРГЭНШСЭН ОРОНД. ТОХИРОЛЦСОН УУ, ТОХИРОЛЦООГҮЙ НЬ ОГТ ХАМААГҮЙ. МАНАЙ ХАГАС ЗЭРЛЭГ НИЙГЭМД БОЛДОГ ЮМ БАЙЛГҮЙ. АГУУН ХҮМҮҮС ӨӨРӨӨ НЭРЭЭ ОРКУУДЫН НИЙГЭМД

    Хариулах
  • 64.119.27.177
    Өчигдөр

    14 настай хүүхэдтэй тохиролцох хууль үйлчилээд эхэлцэн юмуу.

    Хариулах
  • 64.119.27.177
    Өчигдөр

    14 хүрсэн охидуудтай тохиролцож үйлдсэн хэрэг болсон уу яасан.

    Хариулах
  • 103.57.92.123
    Өчигдөр

    Багш хүн гэж болдог юму

    Хариулах
  • 202.179.21.254
    Өчигдөр

    Багштайгаа явалддаг бгаад гэрийнхэндээ баригдаад л хүчиндсэн гэхгүй юу

    Хариулах
    • 64.119.27.177
      Өчигдөр

      Тэглээ гээд багш хүн ийм юманд сурагчдынхаа тархийг уруу татаж болдог юмуу насан туршид багшлах эрхгүй болгох хэрэгтэй.

  • 202.9.46.73
    Өчигдөр

    biye unelegchid bsn gseen

    Хариулах
    • 103.57.92.123
      Өчигдөр

      Багш нь уруу татсан бн сурагч багшаасаа л суралцана шдээ

  • 59.153.114.155
    Өчигдөр

    14 с дээш насны гээд юу бичээд байна. Арай л хууль ЮМУУ Тэр багш сурагчид харьцаатай байсан гэж бодож байсан. Ээж нь яагаад ОХИНОО буудалд хэрэв.

    Хариулах