61 хүнээс коронавируст халдвар илэрлээ

Moderator
2021/02/06

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Өнгөрсөн  24 цагийн хугацаанд нийт 20853 иргэнд шинжилгээ хийхэд 61 хүнээс коронавурист халдвар илэрсэн байна. Эдгээр нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд болон голомтлон тархаад байгаа "Монгол шир", Бэлхэд байрлах гутлын цех, амаржих газрын гэр бүлийн ойрын хавьтлуудаа халдвар илэрснийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.