Говь-Алтай аймагт сар шинийн бөхийн барилдааныг зохион байгуулах боломжгүй

Moderator
2021/02/05

Монголын үндэсний бөхийн холбооноос өчигдөр мэдэгдэл гаргаж, сар шинийн барилдааныг ирэх хоёрдугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймагт зохион байгуулах хүсэлтийг Нийслэлийн онцгой комисст хүргүүлсэн. 

Тодруулбал, Сар шинийн барилдаанд барилдахаар бүртгүүлсэн 128 бөх, орон нутагт очиж ажиллах жаяг дэг, шууд дамжуулах ТВ-ийн ажилтан болох нийт 140 хүний шинжилгээг 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Монгол бөхийн өргөөнд авч 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос гарч нисэх онгоцны буудлаас Говь-Алтай аймаг руу нисэх хөдөлгөөн, мөн өдрийн орой ирэх хөдөлгөөнийг цар тахлын үеийн дүрэм журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн.

Тэгвэл УОК-ын дарга С.Амарсайхан "Бөхийн барилдааныг Говь-Алтай аймагт зохион байгуулах боломжгүй. Нэг хэсэг нь барилдаад нэг хэсэг нь тусгаарлалтад байна гэдэг боломжгүй зүйл" хэмээн мэдэгдсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна