“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд энэ жил нийт 22 сая тонн нүүрс олборлож, 21.2 сая тонн нүүрс борлуулахаар тусгажээ. Тодруулбал, Цанхийн баруун уурхайгаас 8 сая тонн нүүрс олборлож, 7.67 сая тонныг борлуулах, Цанхийн зүүн уурхайгаас 12 сая тонн нүүрс олборлож, 11.64 сая тонныг борлуулах, Бортээгийн уурхайгаас 2 сая тонн нүүрс олборлож, 1.9 сая тонныг нь борлуулахаар төлөвлөсөн байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон ковид цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин, уурхайн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй ханган ажиллаж буй бөгөөд 2021 оны нэгдүгээр сард 308 тэрбум төгрөгийн мөнгөн дүн бүхий 1.9 сая.тн нүүрс борлуулжээ. Өнгөрсөн жил Монгол Улсын нүүрсний экспортын орлого 2.126 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд 2020 онд 1.68 их наяд төгрөгийн мөнгөн дүн бүхий 11.9 сая.тн нүүрс борлуулжээ.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна