Монгол эмэгтэй Ирландад халдлагад өртөж, биеийн байдал нь хүнд байна

Moderator
2021/02/04

Ирланд улсын нийслэл Дублинд Монгол эмэгтэй халдлагад өртөж, яаралтай хагалгаанд орсон ч биеийн байдал нь хүнд хэвээр байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд тухайн эмэгтэй ажлаа тараад явж байхад нь 14 настай ирж өөрт байгаа мөнгөө өгөхийг шаардсан байна. Түүний шаардлагыг эсэргүүцсэнд хүзүүн тус газар нь хутгалаад зугтжээ.

Халдлагын дараа тухайн эмэгтэй яаралтайгаар хагалгаанд орсон ч биеийн байдал нь хүнд байгаа учир нь ар гэрийнхэн нь болон найзууд нь эмчилгээнд нь зориулж хандивын аян өрнүүлж эхэлжээ. 


Түүнийг Г.Уранцэцэг гэдэг бөгөөд  нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг найз нөхөд дундаа нэр хүндтэй бусдад харамгүй сэтгэлээр тусламж үзүүлдэг нэгэн аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна