БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа "УР ЧАДВАРЫН НЭМЭГДЛИЙГ 2 ДУГААР САРЫН 1-НЭЭС ОЛГОНО. ХЭН НЬ УР ЧАДВАРТАЙ ВЭ ГЭДГЭЭ БАГШ НАР ӨӨРСДӨӨ СОНГОНО" хэмээн бичжээ.
Тэрбээр "Би сайдаар томилогдож ирэхдээ нэг зүйлийг хэлж байгаа. Энэ юу вэ гэхээр боловсролын салбарт ирж байгаа санхүүжилтийг зөв зүйлд зарцуулж байна уу, энэ мөнгө яг багшид очиж байна уу, яг хүүхэддээ зарцуулагдаж байна уу гэдгийг тодорхой болгох ёстой. Энэ дагуу Сангийн сайдтай хамтарсан "Боловсролын салбарын санхүүжилтийн шинэчлэл" ажлыг эхлүүлж байна.
Багш нарын ур чадварын нэмэгдлийн 3 сайдын хамтарсан журам гарын үсэг зурагдалгүй удсан байсан. Үүнээс болоод төсөв дээрээ мөнгө нь байгаа мөртлөө журам нь батлагдаагүй учраас багш нар маань ур чадварын нэмэгдлээ авч аваагүй. За одоо энэ 2 дугаар сарын 1-ний өдрөөс ур чадварын нэмэгдлээ авна. Энэ бол ажлаа аваад зурсан миний анхны журам 3 яамны сайдын хамтарсан шийдвэр боллоо.
Би нэг зүйлийг хэлж байгаа. Ур чадварын нэмэгдэл бол багш нарын олон жил ярилцаж байгаад "Багш нарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний асуудлыг үр дүнд нь суурилсан систем нэвтрүүлэх" ёстой гэсэн санал байсан. Багшийн хөгжлийн тухай хууль батлагдсаны дагуу үр дүнд суурилсан системийг багш нар дэмжсэн учраас хэн сайн багш нь цалингийн 10-25 хувийн нэмэгдлээ авна.
Ур чадварын нэмэгдлийн асуудал дээр одоо гомдохгүй шүү. Улстөр хийхгүй шүү. Энэ аргачлалыг багш нарыг өөрсдөө сонгосон. Багш нар хэнийгээ илүү ур чадвартай вэ гэдгээ багаараа үнэлнэ. Үүнийг захирал мэдэхгүй, сайд мэдэхгүй зөвхөн багш нарын дундаас гаргасан баг үнэлэх ийм тогтолцоо руу шилжсэн байгаа" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.55.188.100
Er ni bol bolowsroliin salbariin vilchlegch ugaach oron toon deer ajillaj bga hvn bol 2-3 jil ajillaad l tushaal dewsheed ywchihdag togooch nyraw nygtlan bol dewshij ajillah bolomjgvi tsalin bagatai hvmvvs 5-n jiliin nemegdel ogdog bolmoor bna
Хариулах66.181.161.50
Цалин ч багш нараас бага, хийх ажил нь их шүү дээ
66.181.161.50
Яг үнэн
202.55.188.100
Bolowsroliin salbariin togooch nyraw nygtland 5-n jiliin nemegdeliig yagaad ogch boldoggvi ym bol
Хариулах203.91.115.53
Сурагчид л яг үнэн зөв дүгнэлтийг өгнө л дөө.Сао бүр анги бүрээс асуумж аваад байхад гараад ирнэ л дээ.
Хариулах103.57.94.172
Багш нар минь хэл амгүй сайн ажиллаад байгаарай..сар бүр 10,-25 хувийн ур чад-ын нэмэгдэл авахаар боллоо .Энхамгалан сайд түшиг тулгууртай, нөмөр нөөлөгтэй, чадвартай,
Хариулах203.23.199.200
Ковидын үеийн онлайн заасны ур чадвар хэр үнэмшилтэй бол
Хариулах