Батлагдсан тохиолдол 4-5 эмнэлзүйн шинж тэмдэгтэй явсан байна гэв

Moderator
2021/02/04

 “Монгол шир” хувьцаат компани ажилтнууд 4-5 хоног эмнэлзүйн шинж тэмдэгтэй явсан гэдгийг ЭМЯ-аас өнөөдөр мэдээллээ. 

Тодруулбал, тус компанийн ажилчид өнгөрсөн нэгдүгээр сарын 31 хүртэл ажлаа хийж байсан бөгөөд нэг хүн нь 4-5 хоног эмнэлзүйн шинж тэмдэгтэй явж ажлын хүмүүстээ халдвар тараасан. Эдгээр хүмүүс бүгд нэг дор ажилладаг тул батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэх 79 хүний шинжилгээг хийхэд 18 хүний шинжилгээнд вирус илэрсэн байна.