АН ирэх тавдугаар сард Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна

Moderator
2021/02/04

2021 он бол Ерөнхийлөгчийн сонгуультай жил. Иймээс парламентад суудалтай намууд сонгуулийн бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Тухайлбал, Ардчилсан нам ирэх тавдугаар сард намын Их хурлаа зарлан хуралдуулахаар товлосон байна. Энэ хурлаар дараагийн намын даргаа тодруулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ батламжилна гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

Энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ " Намын шинэ дарга болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн сонгох дотоод сонгуульд намын бүх гишүүд саналын эрхтэй оролцоно. Энэ ажлын өргөн хүрээн зохион байгуулах шаардлагатай" хэмээлээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.