Хөнгөн ялтай хүмүүсийг хорихгүй "цахим гав" зүүх хууль хэрэгжиж эхэллээ

Moderator
2021/02/03

Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилт энэ оноос эхэлж буй. Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хөнгөн ял буюу анх удаа, санамсаргүй байдлаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн зорчих эрхийг хязгаарлан цахилгаан бугуйвч зүүлгэх юм. 

Ингэснээр анх удаа болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлаж хорих бус зорчих эрхийг нь хязгаарлаж хорих ангийн зардлыг багасгах, сэтгэл зүйн дарамтад өртөхөөс сэргийлэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлтэйгээ хамт байж хөдөлмөр эрхлэх боломж бий болгох зорилгоор Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэх юм.  Ингэснээр жилийн эхний хагас жилд 1000 гаруй хүнийг энэ шийтгэлийг оногдуулах тооцоо гарсан байна.

  Мөн ялыг хэрэгжүүлэх нь хорих зардлыг бууруулах бөгөөд одоогийн тооцооллоор гурван тэрбум орчим төгрөг хэмнэх тооцоо гарчээ.  

Энэхүү "цахим гав" нь байршил тогтоох, явсан чиглэл тогтоох, зайны мэдээллийг агуулах бөгөөд хувь хүнтэй холбоотой өөр бусад мэдээллийг цуглуулахгүй гэдгийг салбарын яамнаас өгч байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна