НӨАТ-ын сугалааны ажилтны гэр бүл 40 сая төгрөг хожсон нь шалгалтаар илэрсэн гэв

Moderator
2021/02/03

ШӨХТГ-аас өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийлээ. 

Шалгалтын сугалааны бөмбөлөгийг гаргаж буй тоног төхөөрөмж, түүнтэй холбоотой нөхцөл байдлыг Стандарт хэмжил зүйн газартай хамтран хянасан ба зөрчил илрээгүй байна. 

Мөн И-баримтын сугалааны хонжвороос Гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төвийн албан хаагчид нийтлэг их дүнтэй хонжвороос хождог гэх асуудалд Цагдаагийн байгууллагаас харилцан хамаарлыг судлан шалгахад дээрхи нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй гэдгийг ШӨХТГ-аас мэдээллээ. 

Мэдээллийн үеэр гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвд өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа 74, одоо ажиллаж байгаа 65 нийт 139 алба хаагчдийн гэр бүлийн хамааралтай 961 иргэдийн судалгааг гаргаж, 10 саяас дээш дүнтэй хонжвор таарсан, 10 буюу түүнээс дээш удаа хонжвор таарсан, 2,0 сая болон түүнээс дээш дүнгээр 2 буюу түүнээс дээш хонжвор таарсан иргэдийн мэдээлэлтэй тулгаж шалгахад зөвхөн  1 тохиолдол илэрсэн байна. Энэ нь 2018 онд ажиллаж байсан албан хаагчийн хамаарал бүхий этгээд байсан ба хонжворын дүн 40 сая төгрөг байжээ.

Харин одоо ажиллаж байгаа 47 албан хаагч давхардсан тоогоор 89 удаа нийтдээ 3 сая 838 төгрөг хожсон байна. 



Сэтгэгдэл (35)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.83
    2021/02/05

    Энэ ер нь үнэн юмуу. Манайхан таньдаг хүмүүс л лав хожиж байгаагүй. Зогсоогоод 5%болгох хэрэгтэй

    Хариулах
  • 192.82.68.166
    2021/02/04

    Монгол улсын хуулийг басамжисан хэрэг байна төр төмөр нүүртэй шүү!

    Хариулах
  • 202.179.21.236
    2021/02/04

    Дээрх гэдэг үгээ алдаад л байгаа шүү танайх

    Хариулах
  • 202.126.90.133
    2021/02/04

    Ийм юмыг шоронд нь хорь хулгай гэсэн уг том хэмжээний санаатайгаар групп сугалаагаа больж буцаан олголтоо 3 Болго

    Хариулах
  • 203.91.115.47
    2021/02/04

    Аз од нь гийсэн хэсэгхэн хүмүүс бдаг болж таарав уу

    Хариулах
  • 202.9.46.164
    2021/02/04

    Унэн болшууж аваад Халаад буцаалтыг 2 биш 3-5 болговол элдэв сугалаа яанаа

    Хариулах
  • 192.82.77.72
    2021/02/03

    Хамаарал бүхий таних хүн 500.0 хожсон гэхэд л ноотой гэж бодсон

    Хариулах
  • 122.201.21.201
    2021/02/03

    Tegeed odoo bolood vvniig vrgejlvvlehee zogsooh heregtei yum bishvv

    Хариулах
  • 202.126.89.193
    2021/02/03

    Тэгнээ, гэр бүл танил талд л тэр сугалаа очиж бгаа шүү дээ,шал балай юм , блливол таарна....

    Хариулах
  • 202.9.41.17
    2021/02/03

    Zaluuchuudig zvgeer suuj bgad az tairaad bayan bolno gesen setgelgeetei bolgoh yamar shaardlagatai ym be sugalaa gej luivar heeh geed baahan hvn ajiluulahch shaardlagagvi zvgeer l 10 huvia hvn hvnden ogohodol boloo ym bishvv zaaval luivar hiih geel sugalaa sugaluulae geed chichireed zarimin shalgaad zorchilgvi bn gej hudlaa hulihdaad toriin albanihad ard irged ergvv teneg luivardaj bolohoor mal shig haragdaad baidag ym shig bga ym !!! Odoo zoohon vnen baigaachee.

    Хариулах
  • 66.181.188.76
    2021/02/03

    Яаж хожсон нь илэрсэн юм уу???!!!!

    Хариулах
  • 58.121.140.226
    2021/02/03

    Саяхан шалгаад бсан но г нь гаргаж дээ ер нь бол сугалаа бол дэмий эд яаж ийж байгаад л луйвар хийх аргаа олох юм аа

    Хариулах
  • 103.26.193.120
    2021/02/03

    Ийм л новшийн байгаамдаа.Одоо чадал нь хурээд сачий чинь хурвэл буцаалгада а!!!Чадахгу

    Хариулах
  • 103.212.117.178
    2021/02/03

    Энэ хонжвор гэдэг буу сэлэмгүй дээрмээ бүр мөсөн болиод зүгээр л бидэнд олгодог мөнгөө ялимгүй нэмчих,ерөөсөө аз таарсан гэж ганц хүн их мөнгө хождог нь шудрага ёс огт биш

    Хариулах
  • 45.117.32.3
    2021/02/03

    Угаасаа энэ худлаа би л лав хожоогуй

    Хариулах
  • 202.9.46.134
    2021/02/03

    НӨАТ-ын сугалаа гэж гарснаас хойш 3 жилд би болон миний төрөл төрөгсөд, ойр орчмын таньдаг мэддэг бүх хүнээс нэг ч удаа аз таарч байгаагүйг бодоход энэ тохирол гэдэг нь хуурамч хулгай луйвар л юм даа. Сугалааг болилж буцаан олголтыг ядаж 4 хувь болгооч. Түүнээс дээш хувиар бол бас арай ч болохгүй байх

    Хариулах
  • 192.82.70.157
    2021/02/03

    Boilmoor ymaa nowshnuud

    Хариулах
  • 66.181.161.119
    2021/02/03

    хөөх бас л ....

    Хариулах
  • 59.153.87.130
    2021/02/03

    47 ajiltnaa 89 udaa aztan bolgoj boldog iym uu

    Хариулах
  • 202.55.188.94
    2021/02/03

    yoo hogiin golognvvd yumda naad hogiin luiwaraa zogsoo ....hahaj vhwel taarsan nowshuud

    Хариулах
  • 202.126.90.139
    2021/02/03

    Зэвүүн новшнууд вээ төр нь бас нийлцэн үргэлжлүүлэнэ ч гэх шиг

    Хариулах
  • 202.9.40.105
    2021/02/03

    Муухай дээрэмчид .!!! 40 саяыг төлүүл ! дахин сайн шалгах

    Хариулах
  • 192.82.74.156
    2021/02/03

    10% НӨТ-ийн 2% -ийг буцааж олгодог манайх шиг улс ховор шүү. Энэ тал дээр Төр Засагтаа талархалтай байгаа. Харин наад сугалааны мөнгөө зүгээр л нийтэд тэнцүү хуваарилаад тараачих. 10% буцааж авна гэж бичиж байгаа хүмүүс боломжгүй зүйл ярьж байгаагаа ойлгоорой. 2%-ийг нь эргүүлж ард түмэндээ өгч байгаа нь том ажил шүү.

    Хариулах
  • 192.82.74.156
    2021/02/03

    10% НӨТ-ийн 2% -ийг буцааж олгодог манайх шиг улс ховор шүү. Энэ тал дээр Төр Засагтаа талархалтай байгаа. Харин наад сугалааны мөнгөө зүгээр л нийтэд тэнцүү хуваарилаад тараачих. 10% буцааж авна гэж бичиж байгаа хүмүүс боломжгүй зүйл яртж байгаагаа ойлгоорой.

    Хариулах
  • 192.82.74.156
    2021/02/03

    Сугалааны мөнгөө тэнцүү хуваарилаад тараачихсан нь дээр. Наад новшнууд чинь идээд байгаа нь тодорхой л байна шдээ.

    Хариулах
  • 103.26.195.146
    2021/02/03

    Сугалаа хэдэн удаа зохион байгуулахад 89 нь дотроосоо хожсон бээ? Энэ бол луйвар шинжтэй л харагдаж байна даа... Бүүр нарийн яривал Эхнэрийн дүү;Эхнэрийн Дүүгийн хүүхэд; Хадам талын ах дүү нар нь яг хамрагдаж шалгуулсан уу одоо чинь 3 дахь этгээдтэй нийлж хувааж авахыг хэн ч мэдэхгүй ш дээ..... Хариуцлагаа чангал цалинг нь тэр хэрээр нэм......

    Хариулах
  • 64.119.25.1
    2021/02/03

    Haa saigvi luivar, hahuuli, hogjliin doroitol

    Хариулах
  • 64.119.25.1
    2021/02/03

    Yu ch gemeer yum zvgeer l ... haa saigvi > luivar- hahuuli

    Хариулах
  • 202.21.107.89
    2021/02/03

    47 хүн 89 удаа хонжино гэдэг эргэлзээтэй байгаа биздээ? Өчнөөн хүнд болохоор аз од ч гэх юмуу хонжвор ирдэггүй нь нэгийг хэлээд байгаа юс бишиүү

    Хариулах
  • 202.9.46.218
    2021/02/03

    Монголын өнөөгийн нөхцөл байдал ийм л байна юу ч гэмээр юм П дааа

    Хариулах
  • 202.179.26.92
    2021/02/03

    Mongold deer dorgvi bvgd luibar deerem hulgai abilgal buzar niigem

    Хариулах
  • 66.181.161.72
    2021/02/03

    Arai ch de.yu ch helhew de.gomdmoor yuma

    Хариулах
  • 202.72.247.58
    2021/02/03

    2016 оноос хойш хүний урманд 1 ч төгрөг хожсонгүй. Ард иргэдийн мөнгөөр сугалаа нэрийн дор хохироохоо больвол таарна. Зүгээр 10% авья

    Хариулах
  • 103.26.194.6
    2021/02/03

    юу вээээ арай ч дээ. нэг ч мөнгө хожиж үзээгүй бхад ажилчид ингээд авчихаар аргагүй юм дөө. болиулаад 5,6 хувиа шууд авдаг болмоор бнаа

    Хариулах
    • 202.126.89.104
      2021/02/03

      Ийм л луйвар хийдэг л байна шдэ