Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “Next generation government” гэх урианаас Дараа үеийн залуусаас бүрдсэн танхим бүрдэх нь гэсэн хүлээлт байсан ч, 60 насны бослогыг алхсан нөгөө л Ц.Нямдорж түүний танхимд багтсан нь, дээрх хүлээлтийг үгүй болгосон.
Харин дэд сайд хэмээх хэрэгцээгүй албан тушаалыг цөөлөх бодлогыг Л.Оюун-Эрдэнэ барьж байгаа гэх. Тус албан тушаал нь намдаа хандив өргөж, сонгуулиар зүтгэсэн хүмүүст өгдөг шагнал болоод удаж буй. Тус албан тушаалтны автомашин, жолооч, цалин, хангамжийн зардалд чамгүй их мөнгийг улсын төсвөөс гаргадаг. Тэгвэл үүнтэй нэгэн адил Засгийн газрын 20 гаруй агентлагууд тус бүрдээ 1-3 орлогч, дэд даргатай байна. Эдгээр орлогч, дэд дарга мөн л хэн нэгэн даргын тавиул, үр дүнгүй ажлын байрнууд гэдэгтэй зарим иргэд санал нийлнэ. Мөн эдгээр агентлагуудын зарим нь дэргэдээ “Даргын зөвлөлтэй” байгаа юм.
-ХУУЛИАРАА БҮТЭЦ НЭЭЛТТЭЙ БАЙХ ЁСТОЙ Ч, ЗАРИМ АГЕНТЛАГИЙН МЭДЭЭЛЭЛ ТОДОРХОЙ БУС БАЙНА-
Тухайлбал, Ашигт малтмал, газрын тосны газар хоёр орлогч даргатай, тэдний хэрэгжүүлэх ажил, үүрэг нь тодорхой бус байгаа юм. Учир нь тус газар нь Геологи, хайгуулын хэлтэс, Нүүрсний судалгааны хэлтэс зэрэг 11 хэлтэстэй, эдгээр хэлтсүүд нь тус газрын дарга Х.Хэрлэнгийн шууд удирдлагад байдаг байна. Мөн Шvvхийн Шинжилгээний Vндэсний Хvрээлэн тэргүүн дэд гэх нэг, дэд гэх хоёр захиралтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Ингээд Монгол Улсын Засгийн газрын албан ёсны цахим хуудаст байрласан агентлагуудын бүтцийг хүргэж байна. Мөн зарим агентлагийн бүтэц тодорхойгүй байгаа юм. Харин “Мэдээллийн ил тод байдлын тухай” хуулийн 5.1.3 –д “Хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх” гэж заасан байдгийг энд сануулъя.
ҮҮНД:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.161.76
2 dedtei baih gazaruud ni baihaas oor argagui ee bas heterhii shuud hasaj bolohgui dee
Хариулах64.119.20.108
Гааль том байгууллага шууд төсөв бүрдүүлдэг учраас 2 дэд байхаас өөр аргагүй шүү!!!!
Хариулах202.9.40.140
Цаг уур орчны шинжилгээний газар хэрэггүй олон тооны мэргэжлийн бус хүмүүс ажилладаг.Цөөлөх хэрэгтэй.
Хариулах70.181.124.42
By baiguulagiig 1 ilyygyi dexter baigaar shiidej bolohgyi yu.ded gedeg issued ard tymnii munguur tejeegdej baigaag medine bizdee
Хариулах66.181.189.107
хөдөө сумын ТГ-т ямарч хэрэгцээгүй сул цалин авсан орон тоог цомхотгох хэрэгтэй
Хариулах66.181.161.46
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газар гээд ямар ч хэрэггүй агентлаг 2 дэд даргатай болчих юм даа. Халамжийн ерөнхий газартай нийлүүлж нэг агентлаг болгооч.
Хариулах