НДШ 26 хувьд хүрэх зуур Б.Ундармаа уснаас хуурай гарч байгаа нь шударга ёсонд нийцэх үү?

Moderator
2021/02/02

Өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр УИХ-ын асан Б.Ундармаа гэх хатагтай суллагддсан. Бүр тодотгон хэлбэл, ЖДҮХС-ийн 800 саяын зээл авсан Б.Ундармааг 40 саяар торгоод сулласан гэж байгаа. Б.Ундармаагийн хувьд УИХ-ын гишүүн байх хугацаандаа ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий "Доктор мэйж" компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэмээн анхан шатны шүүхээс буруутгагдаж, 2.6 жилийн хорих сонссон Б.Ундармаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан. Давж заалдах шүүх хурал өнгөрсөн оны аравдугаар сард болж, Б.Ундармааг 40 саяар торгож, суллах шийдвэр гаргасан.

Тэгвэл Б.Ундармаа төрөөс их хэмжээний мөнгө нэхэмжилж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Б.Ундармаа хатагтайн нөхөр А.Ариунболд гэгч Монголбанкнаас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна.

Асуудлыг тодруулах үүднээс хоёр жилийн өмнөх үйл явдлыг сануулъя. 

2019 оны дөрөвдүгээр сарын 8: "Капитал" банк татан буугдсан. Тухайн үед "Капитал" банкинд Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум, ЖДҮХС-ийн  47 тэрбум, Хөгжлийн банзны 52 тэрбум гээд нийтдээ 330  гаруй тэрбум төгрөг байршиж байв. Гэвч эдгээр мөнгө төлөгдөөгүй өнөөдрийг хүрсэн. Асуудал ч мартагдаж байна. Гэхдээ тэд буюу А.Ариунболд, Б.Ундармаа нар ахин сануулав. 

Энэ удаад тэд буюу "Капитал" банкны хувьцаа эзэмшигчид Монголбанкийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн байна.  "Бишрэлт холдинг" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А.Ариунболд "Капитал" банкыг татан буулгах Монголбанкны шийдвэр, тогтоолыг хууль бус хэмээн тогтоолгох, мөн хохирлоо барагдуулахаар шүүхэд хандсан нь энэ. Ингэхдээ  А.Ариунболд 167 тэрбум төгрөг нэхэмжилжээ. 

Ингэж асуудал дахин анхаарлын төвд орлоо. Татварын төлөгчдийн их хэмжээний мөнгийг үрэн таран хийж, усанд хаясан чулуу шиг алга болсон тэд ийнхүү Төв банкинд нэхэмжлэл бичиж. Гэхдээ "Капитал" банкыг удирдаж, дампуурах үйл явцад гар бие оролцсон УИХ-ын гишүүн төрөөс их хэмжээний мөнгө нэхэхээсээ өмнө төрийг хохиролгүй болгох ёстой гэх сануулан хэлэх нь илүүц. 

Ийнхүү нийгмийн даатгалын сангийн 101  тэрбум төгрөгийг "Капитал" банкны дампууралтай хамт мартагдсан. Гэтэл жирийн иргэдийн нуруун дээрх ачаа улам хүндэрсээр. Өнөөдрийн байдлаар НДШ 26 хувьд хүрээд байна. Энэ жил хоёр хувиар нэмэгдсэн. Ингэж иргэдээс авах татвар татаас өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ч иргэдийн татварын мөнгийг үрэн таран хийсэн хэсэг бүлэг этгээдүүд тэр дундаа "Капитал" банкны удирдлага болох А.Ариунболд түүний эхнэр Б.Ундармаа нар уснаас хуурай гарч байгаа нь шударга ёсонд нийцэх үү?


Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.223
    2021/02/03

    Яагаад энэ хүнээс мөнгөө авахгүй байна аа. Хувааж дээ.

    Хариулах
  • 66.181.190.219
    2021/02/03

    Балиар шуламаас яагаад мөнгөө авч чадахгүй байгаагаа тайлбарлаад өгөөч Хүрэлсүхээ Оюунэрдэнээ миний толгой хүрэхгүйнээ

    Хариулах
  • 223.104.39.45
    2021/02/03

    ingeed zugeer cholootoi blgaad bh aruin yavdal uu...hohiroloo tolooch ene avgai

    Хариулах
  • 203.23.49.89
    2021/02/03

    Hud2

    Хариулах
  • 203.23.49.89
    2021/02/03

    Hud2

    Хариулах
  • 139.5.219.142
    2021/02/03

    Iimerhuu yumnuud shunu taivan untdagal yum bhdaa. Helehch ug alga

    Хариулах
  • 202.179.24.99
    2021/02/03

    Улсад биш татвар төлөгч та бидний мөнгө. Бид мөнгөө өгчихөөд нэмж татвар нэрээр нэмж алдагдлыг нь нөхөж Ундармаа г ивээн тэтгээд байгаа юм бишүү.

    Хариулах
  • 139.5.219.246
    2021/02/02

    za undarmaa chi heden huntei huwaaj awsiin

    Хариулах
  • 139.5.219.246
    2021/02/02

    Undarmaa chi ard tumnii mungiig zugeer l ug chamd uguh gej bid tatwar tulj baisan bolj bainuu yag odoo ug

    Хариулах
  • 202.9.46.223
    2021/02/02

    Arai ch dee. Ene avgaig shorond n hii

    Хариулах
  • 202.21.108.167
    2021/02/02

    arai dendej bna, yostoi tiim um bhgyi shu

    Хариулах
  • 103.57.95.101
    2021/02/02

    Ard tumnii mungiig uguuch luivarchin.Yaj noir chini hurch bnaa

    Хариулах
  • 103.229.178.26
    2021/02/02

    улсын мөнгийг хувийн банкиндаа шилжүүлж авч байлгаж байгаад дампуурсан биш үү ? тэгээд одоо яахаараа төрөөс мөнгө нэхэмжилдэг болж бна ? эсвэл би буруу ойлгоод бна уу ?

    Хариулах
  • 202.179.25.5
    2021/02/02

    Undarmaag schorond chii!!! ESaid Ouunerdene chi chadna .Chi schudarga es zuig togtoono gedeg, odoo nudee nee !!! ,

    Хариулах