Хятадад үйлдвэрлэгдсэн вакцин авч болохгүй шалтгаан юу вэ?

Moderator
2021/02/01

Дэлхий нийт коронавируст халдвартай нүүр тулаад жил гаруй хугацааг үдэж байна. Энэ аюулт тахлаас аврагдах гол зэвсэг бол “вакцин”. Иймээс олон улс орнуудад энэ тахлаас урьдчилан сэргийлэх вакцины туршилтыг эхлүүлж, зармыг нь ДЭМБ хүлээн зөвшөөрч, вакцинжуулалтын ажлыг эхлүүлээд байна.

Манай Улсын хувьд БНЭУ-аас буурай хөгжилтэй орнуудад зориулсан хөтөлбөрт хамрагдсан. Энэ дагуу ирэх сараас вакцинжуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Харин энэ мэдээлэлтэй зэрэгцэн БНХАУ-аас мөн үнэгүй вакцин авахаар болсон тухай эх сурвалжууд мэдээлж эхэллээ.

Тэгвэл БНХАУ-ын хэр найдвартай байх бол гэх асуулт олон нийтийн дунд хариулт нэхэж байна. Учир нь   БНХАУ-д үйлдвэрлэгдсэн вакцин аюултай гэдгийг ДЭМБ мэдээлсэн байна. Тус улсад үйлдвэрлэгдэж байгаа вакцины хувьд клиникийн гурван шатны сорилгын материал ДЭМБ-д өнөөдрийг хүртэл өгөөгүй, иймээс эерэг сөрөг нөлөөллийн талаар эрдэмтэн судлаачид дүгнэлт гаргаж чадахгүй. Нэг үгээр бүртгэгдээгүй вакцин юм.

Энэ асуудалтай холбогдуулан судлаач Цэрэнхүү Цэдэн-Иш  “Монгол хүн Хятад вакцин хийлгэж болохгүй гол утга нь эл вакциныг Хятад хүний цусанд байгаа коронавирусийн халдвартай амьд коктейлын молекул цөмөөс гаргаж авсан” хэмээн ноцтой мэдээллийг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Сүүлийн үеийн мэдээллээр БНХАУ өөрсдийн үйлдвэрлэсэн вакцинаа буурай хөгжилтэй орнуудад үнэгүй нийлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа аж. Иймээс холбогдох албаныхан үнэгүй ч ДЭМБ хүлээн зөвшөөрөөгүй хөрш орны вакцинд цензуртай хандах шаардлагатай байгааг сануулан хэлэх нь илүүц биз.