Залилах гэмт хэрэгт холбогдсон Ц.Мянганбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулав

Moderator
2021/02/01

Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  өнөөдөр  “Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг товлоод байсан. 

Тодруулбал, нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос “Монгол газар корпорейшн” ХХК-нийн захирал ажилтай шүүгдэгч Ц.Мянганбаяр, шүүгдэгч Х.Даржаа нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагт товлосон. 

Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Должинсүрэн “хөл хорионд орсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөх” тухай хүсэлт ирүүлсэн мөн гэрч Б.Цогбат хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүйгээс шүүх хуралдааныг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хойшлуулав.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.201
    2021/02/04

    Дандаа хулгай ,залилан,хүүхэн шуухан ...хогийн явдалтай дурак !

    Хариулах
  • 185.167.116.140
    2021/02/02

    pizzdanyyd

    Хариулах