Эрүүл мэндийн яамнаас Цагаан сарын баярын үеэр улс даяар хатуу хөл хорио тогтоох саналыг бэлтгэж байгаа талаараа танилцуулав. Шуурхай штаб болон Эрүүл мэндийн яаманд 11 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг ажиллаж байгаа бөгөөд эрдэмтдийн багаас нэгд, хоёрдугаар сарын 6-наас хоёрдугаар сарын 21-нийг дуустал 16 хоногийн хугацаанд Бүх нийтийн бэлэн байдалд шилжин хатуу хөл хорио тогтоох санал бэлтгэсэн байна. Хоёрт, ажлын тав хоног, амралтын дөрвөн хоног өдөр буюу үндсэндээ нийт 9 хоногийн хөл хорионы сратегийг хэрэгжүүлэхээр тооцжээ.
Эрүүл мэндийн яам болон эрдэмтдийн багаас хатуу хөл хориог зайлшгүй тогтоох шаардлагатай гэж үзсэн байна. Хүн амын дунд халдварын тархалт өндөр байгаа учраас хөл хорио тогтоох нь хамгийн зөв гэв. Ингэхдээ ирэх бямба гаригаас эхлээд хөдөлгөөнийг багасгаж, тэрний дараагийн долоо хоногоос илүү өндөржүүлсэн чанга хөл хориог тогтоох хэрэгтэй. Энэ нь халдварын тархалтын хумих, хянах сүүлийн боломж. Хавар дулаарч, хүний хөдөлгөөн нэмэгдэхээр дэгдэлт улам нэмэгдэх магадлалтай гэж үзжээ.
Хэрвээ бид хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлгийн ачаалал 3000 давж, Улаанбаатарын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй. Энэ үед зөвхөн хүнд өвчтөнийг л эмнэлэгт эмчлэх, хөнгөн өвчтөнүүдийг гэрт эмчлэх олон улсуудын хэрэглэж байгаа арга руу орно. Энэ нөхцөлд халдвар авсан хүн амын хоёр хувь нь нас барах эрсдэлтэй бөгөөд энэ бол хүсээд байх зүйл биш юм. Энэ нөхцөлд эдийн засагч хүнд байдалд орно. Харин хөл хорио тогтоосноор бид эмнэлгийн ачааллаа 1000 орчимд барьж, нас баралтын төвшин бага байх тооцоог танилцууллаа.
Гэхдээ хөл хорио тогтоох эцсийн шийдвэрийг УОК, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
Ц.Сандаг-очир: Байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
Өнөөдрийн байдлаар нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөө үйл ажиллагаа явуулж эхэллээ
Ясмин Фуад: Бэлчээрийн асуудлаарх амлалтуудын тухай мэдэгдэл гарсан. Энэ бол Монголын үлдээх өв юм