Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Онцгой байдлын ерөнхий газар ажиллаж байна. Энэ үеэр зарим аймгуудтай холбогдож нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа.
Тухайлбал, Сэлэнгэ аймгаас " Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг "Болд төмөр Ерөө гол" компани өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 31-ны өдөр 534 ажилтан ээлж солилцох ажлыг хийсэн. Ээлж солихоор Улаанбаатар, Дархан, Орхон болон бусад аймгаас ажилчид ирсэн.
Ингэхэд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд оршин суух хаягтай ч сүүлийн хоёр жил Сонгинохайрхан дүүрэгт оршин сууж байгаа нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ авахад эерэг гарсан тул PCR шинжилгээг авсан. PCR шинжилгээний хариу шөнийн 02:00 цагт батлагдсан. Шинжилгээ гарсан даруйд аймгийн онцгой комисс хуралдаж, газар дээр очиж ажиллахаар 04:00 цагт хөдөлсөн" гэсэн мэдээллийг өглөө.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай