Та “Хувь хүний орлогын албан татварын тухай” хуулийн дагуу жилдээ нэг удаа татварын тайлан гаргах ёстойгоо мэддэг үү. Монголын татварын албанаас үйл ажиллагаагаа цахим болгож, бусад байгууллагуудтай хөндлөнгийн мэдээлэл солилцдог болсонтой холбоотойгоор хувь хүн татварын тайлангаа хялбар аргаар гаргах боломжтой болсон.
Хэн татварын тайлан гаргах ёстой вэ?
Монгол Улсын төсвийн орлогын 15 орчим хувийг бүрдүүлдэг Хувь хүний орлогын албан татварыг төлөгч нь ажил хөдөлмөр эрхэлж цалингийн орлого олж байгаа иргэд, худалдаа үйлчилгээ эрхэлж, хувь хүнээрээ татвараа төлдөг бол, бичил ажил үйлчилгээ эрхлэгч буюу ажлын байргүй ч үйлчилгээ үзүүлдэг худалдаачин, такси үйлчилгээ эрхлэгчид, хөрөнгийн орлого буюу үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлдэг иргэн, урлаг соёлын үзвэр үйлчилгээ үзүүлж орлого олдог иргэд, өмгөөлөл, нотриатын үйлчилгээ эрхлэгч, шагнал урамшуулал, сугалааны хонжворын орлого олсон бол та дараагийн жилийн хоёрдугаар сарын 15-ны дотор Хувь хүний орлогын албан татварын тайлангаа гаргана.
Төрийн албан хаагчид Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн дагуу Хувийн ашиг сонирхол, Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг. Энэхүү мэдүүлгийн өөрийн орлогын мэдүүлэг хэсэг нь хувь хүний татварын тайлангийн дүн мэдээтэй тохирч байх ёстойг анхаараарай.
Хэрхэн гаргах вэ?
Та бүхэн татварын тайлангаа гаргахдаа www.etaх.mta.mn сайтад өөрийн бүртгэлээр нэвтрэн орж, тайлан тушаах хэсгийг сонгон орж, ТТ-06 тайлангийн маягтыг сонгон орж тайлангийн үндсэн нүүр хуудсыг хадгална. Түүний дараа “мэдээлэл” хэсгээс өөрийн орлого олсон төрлөөр мэдээллээ татснаар татварын тайлангийн систем таны тайланг боловсоруулах болно.
Тайлан гаргах ерөнхий заавар:
Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах хүсэлт гаргах заавар
Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах хүсэлт гаргах заавар
Үргэлжлүүлэн татварын хөнгөлөлт эдлэх болон гадаадад сурч байгаа оюутны сургалтын төлбөрөөс хөнгөлөлт эдлэх заавар:
Эх сурвалж: Татварын ерөнхий газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
Ц.Сандаг-очир: Байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
Өнөөдрийн байдлаар нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөө үйл ажиллагаа явуулж эхэллээ
Ясмин Фуад: Бэлчээрийн асуудлаарх амлалтуудын тухай мэдэгдэл гарсан. Энэ бол Монголын үлдээх өв юм
Сэтгэгдэл бичигдээгүй байна