ШУУРХАЙ : ЭМЯ : Өчигдөр Өргөө Амаржих газарт дөнгөж төрсөн эхээс коронавирус илэрсэн тул эхийг амаржих газарт нь тусгаарллаа

Moderator
2021/01/31

Нийслэлийн Өргөө амаржих газарт 2021 оны 01 сарын 19-ний өдөр “КОВИД -19” халдварын батлагдсан тохиолдол гарсантай холбогдуулан Өргөө амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн үйлчилгээг бусад эмнэлгүүд рүү шилжүүлж, гаднаас өвчтөн хүлээж авахгүй байсан юм. Гэвч өчигдөр орой тус эмнэлэгт Баянзүрх дүүргийн иргэнийг хүлээн авч, хагалгаа хийсэн бөгөөд тус өвчтнөөс коронавирусийн халдвар илэрсэн байна гэж эх сурвалж мэдээллээ.