Хөвсгөл, Дорноговь аймгуудад газар хөдөллөө

Moderator
2021/01/30

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар энэ сарын 29-ний өдрийн 08:35 цагт 4.2 магнитудын хүчтэй,  09:13 цагт 3.5 магнитудын хүчтэй,  10:24 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээллээ

Мөн Дорноговь аймгийн Мандах сумын Аргалант багийн “Өехий” гэдэг газар энэ 29-ний өдрийн 22:05 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 22:27 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна