Дорноговьд нийслэлээс очсон иргэнээс сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорио тогтоолоо

Moderator
2021/01/30

Дорноговь аймагт коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тул хөл хорио тогтоогоод байна. 

Тодруулбал,  нийслэлээс тус аймаг замын ажил хийхээр очсон хүмүүсээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад, нэг хүний хариу эерэг гарсан тул баталгаажуулах сорьцыг ХӨСҮТ рүү илгээжээ.

Нөхцөл байдлаас үүдэн аймгийн Засаг даргын шийдвэрээр өнөө орой 20:00 цагаас эхлэн аймаг, сумдаас гарах, орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар болжээ.  Хэрэв иргэд зайлшгүй шаардлагаар орон нутагт зорчих тохиолдолд сум, аймгийн Шуурхай штабаас зөвшөөрөл авахыг анхааруулсан байна.