32 хүнээс коронавируст халдвар илэрлээ

Moderator
2021/01/30

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 14495 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавируст халдвар илэрсэн байна. Эдгээр нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бүртгэгдсэн тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох ажиглан тусгаарлах байранд байгаа хүмүүсийн шинжилгээ, сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын шинжилгээнээс коронавирус илэрсэн. Мөн Интермед эмнэлэг дээр сайн дураараа шинжилгээ өгсөн дөрвөн хүний түргэвчилсэн тест эерэг гараалд ХӨСҮТ-ийн Лабораторид PCR шинжилгээ хийхэд коронавируст халдвар илэрсэн. Шинээр илэрсэн тохиолдлуудын тандалт судалгаан халдварын эх уурхайг тогтоох үйл ажиллагаа үргэлжилж явж байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Д.Амбасэлмаа мэдээллээ.