Жэк Магийн дэлхийд хамгийн өндөр үнэтэй IPO гаргах зорилго Хятадын эрх баригчдын дарамтаас болж бүтэлгүйтэв

Moderator
2021/01/29

“Alibaba”-г үүсгэн байгуулагч Жэк Ма сүүлийн гурван сарын хугацаанд сураг алдарсны дараа гарч  олны өмнө ирсэн. Үүнээс хойш “Alibaba Group”-ийн хувьцааны үнэ нэмэгдэж, зах зээлийн үнэлгээ нь 58 тэрбум ам.доллароор өсөөд байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа.

Өнгөрсөн оны сүүлээс БНХАУ-ын Монополийн эсрэг хороо “Alibaba” компанийг шалгаж эхэлсэн. Мөн “Alibaba”-ийн охин компани болох “Ant Group”-ийн IPO-г ч цуцлаад байгаа.

Төлбөр тооцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  “Ant Group” нь Хонгконг, Шанхайн Хөрөнгийн биржид давхар бүртгүүлэхээр болоод байсан. Энэ нь дэлхийн хамгийн үнийн өндөр дүнтэй IPO болно гэсэн хүлээлттэй байв. Гэвч Жэк Ма Хятадын санхүүгийн зохицуулалтын системийг шүүмжилснээсээ болж эрх баригчдын дургүйг хүргэсэн юм. Үүнээс үүдэн бизнесээ хумихаас өөр аргагүйд хүрээд байгаа талаар эх сурвалжууд бичиж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна