ДЭМБ-ын олон улсын мэргэжилтний баг энэ сарын 14-ээс эхлэн БНХАУ-д очсон. ДЭМБ-ын мэргэжилтний баг БНХАУ-д шинэ коронавируст халдварын эх үүсвэрийг мөрдөн илрүүлэх талаар тус улсын эрдэмтэдтэй хамтарч эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өчигдрөөс эхлүүлж байна. Учир нь ДЭМБ-ын баг бүрэлдэхүүн 14 хоногийн тусгаарлалтад ороод байсан юм.
Харин тэднийг судалгаа шинжилгээний ажлаа эхлүүлэхтэй зэрэгцэн БНХАУ-ын нэгэн иргэн уулзах хүсэлттэй байгаагаа цахимаар уламжилсан байна. Түүний аав нь өнгөрсөн хоёрдугаар сард коронавируст халдвараар өөд болсон аж. Иймээс тухайн үеийн нөхцөл байдлыг хамгийн их мэдэрч, төр засгийн дарамт шахалттай хэрхэн нүүр тулснаа үнэнийг шинжээчдийн багт тайлагнах хүсэлтэй байгаа аж. Түүний аавыг коронавируст халдвараар өвдөх үед БНХАУ-ын Засгийн газар үйл явцыг олон нийтээд нуун дарж, халдвартай хүмүүсийг болон гэр бүлийнхнийг хэрхэн дарамталж байсныг илчлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.
Ухань хотын уугуул Жан Хай гэх залуу одоогоор өмнөд нутгийн Шэньжэнь хотод амьдарч байгаа аж. Жан Хай "Маш ноцтой хэрэг. Халдварын улмаас нас барсан хүмүүсийн ар гэрийнхний “амыг үдсэн”. Хариуцлагаас зугтах гэсний хэрэггүй. Бид бууж өгөхгүй.бүх үнэнийг дэлгэхийг хүсч байна” хэмээн хэмээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.9.46.118
Хятадад эхний үедээ корона туссан гэж сэжиглэсэн хүмүүсээ эмнэлэгт чимээгүй устгаад гэр бүлд нь мэдэгдэхгүй булаад байсан гэдэг. Бүр зарим эрүүл хүмүүс хүртэл ингэж алагдсан. ДЭМБ олигтой юмолж чадахгүй байхаа. Бүх ул мөрөө баллаж, эмнэдгээ нураан булсан.
Хариулах223.104.39.117
bitgii hudlaa yari...bi yg golomtond n bsan hun bn.minii ip-g har da.hyataduud muu nertei ch covidiin uyed jinhene chadvarlag ajillasan.bi ch ih gaihsan bishirsen.olon dund iim teneguud bii.teneguud horvoog chimdeg gj Chehov helsen shig...ehendee bol nuusan urid hojid bgaagui virus garaad barits aldsan.ghdee uneheer tasarhai mundag ajillasan..covidiin eh survalj uusel n hyatadaas bish importiin seafoodees bsang notolson..uusel hyatad bsan bol bi ch uheh bsan..seafoodees hund hooloor damjsan ene case 2018 onii 9 sard Mexico Argentind garsaniig nuusan.export hiisenees delhiigeer tarhsan.unen gvel ene.hujaa nar muu sanaa ihtei,science n ondor hogjson.