Монгол Улсын газар нутгаар дамжуулан барих хийн хоолойн “Сибирийн хүч- 2” төслийн талаар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга Алексей Миллер ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд танилцуулсан байна.
Тэрбээр, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ТЭЗҮ-г боловсруулж байна.Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой барих төслийг хариуцан ажиллах “Тусгай зориулалтын компани”-ийг байгуулсан. Хийн хоолойн төслийн ТЭЗҮ 2021 оны эхний улиралд бэлэн болгоно. Одоогоор техникийн болон эдийн засгийн урьдчилсан судалгаа шинжилгээний хүрээнд дүгнэлт хийж үзэхэд энэ төсөл нь техникийн хувьд хэрэгжих боломжтой бөгөөд эдийн засгийн хувьд ашигтай хэмээн баттай хэлж чадна хэмээн онцолжээ.
Байгалийн хийн төсөл нь Монгол Улсад 1990 оноос хойш 30 жилийн турш хүлээлттэй байсан төсөл юм. Монголын тал сүүлийн арав гаруй жил ОХУ-ын талд энэ талаар санал хүсэлт тавьсаар ирсэн түүхтэй. Харин өнгөрсөн онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр энэхүү төслийн хэлэлцээрийг баталгаажуулжээ.
ОХУ БНХАУ-ын хамтарсан хоёр дахь хийн хоолой Оросын Арктик дахь Ямалийн хойгоос БНХАУ-ын зүүн болон төвийн мужууд руу 50 тэрбум шоо метр хүртэлх хийг тээвэрлэх аж. Манай улсын газар нутгаар 1000 орчим үргэлжлэх хийн хоолойг Монголын талаас "Эрдэнэс Монгол" ХК хариуцсан бөгөөд дэргэдээ төслийн нэгж байгуулан ОХУ-ын Төрийн мэдлийн “Газпром” НХН, дэлхийн гурав дахь том газрын тосны компани болох БНХАУ-ын нефть, хийн үндэсний корпораци /CNPC/-тай хамтран хэрэгжүүлэх юм.
Видеог эндээс үзнэ үүhttps://www.facebook.com/erden...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна