Ардын Хатанбаатар Магсаржавын дүрээрээ олонд танигдсан жүжигчин, найруулагч Л.Эрдэнэбулган таалал төгсчээ.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэнЛхагваагийн Эрдэнэбулган нь 1940 оны 2-р сарын 16-нд Булган аймгийн Бугат \Цонхлон\ сумын Бухын гол хэмээх газар төрсөн.
• 1957-1959 онд Булган аймгийн Соёлын ордонд туслах кино механикч, дуучин
• 1960 оны 3-р сарын 15-аас УХДТ-т найрал дуучин
• 1962-1967 онд БНБАУ-ын Софи хотын Консерваторийн Дуурийн дуучны ангид сурч төгссөн
• 1967-1975 онд УДБТ-т гоцлол дуучин
• 1975-1980 онд ЗХУ-ын Ленинград хотын Консерваторийн Хөгжмийн театрын найруулагчийн ангийг дүүргэсэн
• 1980-1993 онд УДБЭТ-т гоцлол дуучин, ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, театрын даргаар ажиллаж байв.
Л.Эрдэнэбулган нь УДБТ-т гоцлол дуучнаар арваад жил ажиллахдаа үндэсний болон дэлхийн сонгодог 20 гаруй дуурьд дуулжээ. Үүн дотроос амьдралд нь хайр дурлал, аз жаргалыг харамгүй бэлэглэсэн нэгэн дуурийн дүрийг зайлшгүй онцолдог юм. 1968 оны 11-р сард Амгаланбаатар хотын Жанжны клубт Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол алдарт “Учиртай гурван толгой” дуурь тавигдав. Нансалмаад П.Цэвэлсүрэн, Балганд Б.Готов, Хоролмаад Д.Пүрэвсүрэн, Худалдаачинд Д.Жамъяанжав нар дуулж, М.Санжмятавын удирдсан энэхүү дуурьд Софи хотын консерваторийг дүүргэсэн залуу дуучин Л.Эрдэнэбулган Юндэнгийн дүрд дуулснаараа УДБТ-ын тайзнаа “Эрдэнэбулганы” хэмээх тодотголтой Юндэнгийн дүрийг бүтээх дархан эрхтэй болжээ. Энэ тухайгаа “Төрөлх театрынхаа тайзан дээр ч, урлагийн бригадаар Монгол орноо бүтэн дөрвөн удаа тойрохдоо ч, мөн гадаадын нэг бус орны тайзан дээр ч нүүр бардам Юндэндээ дуулж явлаа. Эргэн санаж, 319 удаа Юндэнд дуулснаа бодохоор юутай их баяр баясгалан...” хэмээжээ.
НАЙРУУЛАН ТАВЬСАН ДУУРЬ
#1979_он Ж.Россини “Севилийн үсчин”
#1980_он П.И.Чайковский “Евгени Онегин”
#1980_он С.Гончигсумлаа “Үнэн”
#1981_он Ж.Пуччини “Тоска”
#1982_он “Лусын дагина”
#1983_он Коваль “Чоно ба долоон ишиг”
#1983_он Л.Мөрдорж “Хөхөө Намжил”
#1984_он Г.Дарамзагд “Нүүдлийн замд”
#1985_он Ж.Бизе “Кармен”
#1985_он Д.Лувсаншарав “Нүцгэн ноён”
#1986_он М.Минков “Хөгжмийн гайхамшиг”
#1989_он Ж.Верди “Отелло”
#1990_он Ж.Пуччини “Турандот”
#1994_он Ж.Верди “Трубадур”
#1994_он Д.Жанчив “Хөх торгон дээл”
#1995_он Ж.Верди “Риголетто” /Саха-Якутын театрт/
#1997_он Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” /шинэчлэн тавив/
#1997_он С.Рахманинов “Алеко”
#1999_он П.И.Чайковский “Гилбэрийн хатан” /Улаан-Үд хотын театрт/
#2001_он Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” /Говь-Алтай аймгийн ХДТ-т/
#2002_он О.Николай “Виндзорын овжин авхай нар”
#1986_он Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс”
#1988_он Ц.Нацагдорж “Үүлэн заяа”
#1989_он Х.Билэгжаргал “Гэрэл, сүүдэр”
#1991_он Ц.Нацагдорж “Өгөдэй хаан”
#2003_он Б.Шарав “Чингис хаан”
#2011_он Х.Алтангэрэл “Ай, Нан аа”
Концерт
Л.Эрдэнэбулган нь 1980 онд Хөгжмийн театрын найруулагч мэргэжил эзэмшиж ирснээсээ хойш:
• Түүхт ойн концерт
• Улсын баяр наадмын концерт
• Гадаад улсаас манай оронд айлчлан ирсэн хүндэт зочдод зориулсан концерт
• Аймаг, орон нутагт болж буй түүхт ой, тэмдэглэлт арга хэмжээнд зориулсан концерт
• “Алтан намар” хөгжмийн наадам
• Гадаад оронд зохиогддог Монголын соёлын өдрүүдийн концерт \ЗХУ, Болгар, Чехословак, Польш, Румын, БНАСАУ, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг 271 концертийг 20-иодхон жилийн хугацаанд найруулан тавьжээ. Энэ бүхнээсээ Л.Эрдэнэбулган найруулагч 3 концертыг онцгойлон дурсах дуртай.
• Нобелийн Энх тайвны шагналт, дээрхийн гэгээнтэн,
XIY Далай лам Данзанжамцыг анх удаа Монгол оронд
залрахад нь зориулсан хүндэтгэлийн концерт
Удирдаач: Ж.Чулуун /МУАЖ, ТШ/, С.Сүндэд /МУУГЗ/
Зураач: Л.Гаваа /МУАЗ, ТШ/
• БНМАУ болон ЗХУ-ын баатар, сансарын нисгэгч
Ж.Гүррагчааг угтан авах ёслолын баярт зориулсан
хүндэтгэлийн концерт.
Удирдаач: Ч.Жамсранжав /МУУГЗ/, С.Сүндэд /МУУГЗ/
Зураач: Б.Төмөрхуяг
• Монголын нууц товчооны 850 жилийн ойн
баярын концерт,
Хөгжмийн зохиолч: Б.Шарав /МУУГЗ, ТШ/
Удирдаач: Ж.Чулуун /МУАЖ,ТШ/, Н.Бүтэнбаяр /МУУГЗ/
Зураач: Ч.Гунгаасүх /МУАЗ/
КИНО ЖҮЖИГЧИН
“Хатанбаатар” 2 ангит у/с киноны Магсаржав
“Зарлаагүй дайны оршил” у/с киноны япон генерал Сато
“Нарны унага” у/с киноны Жалцав
“Фронтод явах өргөдөл” у/с киноны Сумын дарга Дорж
“Намар нахиалсан мод” у/с киноны Лодон лам
“Алтан шонхор” 2 ангит у/с киноны Ниругун баатар
“Цагаан сүүний домог” у/с киноны Бүүвэй баатар
“Ач тус, атаа хорсол” Монгол, БНХАУ-ын хамтарсан у/с кинонд Г.Доржсамбуугийн хамт гол дүр бүтээв.
КИНО НАЙРУУЛАГЧ
• “Учиртай гурван толгой” Кино опера 1993 он
• “Чин ван Ханддорж” 1994 он
• “Үхэж үл болно-Чингис хаан” 2008 он
• “Хүнчин” 2012 он зэрэг уран сайхны кино,
• Булган аймгийн 60 жил
• Геологи, уул уурхайн 90 жил
• Булган аймгийн Тэшиг сумын 90 жил
• ШШГЕГ-ын 90 жил зэрэг 20-иод баримтат кино бүтээсэн.
Л.Эрдэнэбулган бол сайн дуучин, жүжигчин төдийгүй дуурийн авъяаслаг найруулагч тул Монголын хөгжмийн театрыг өнөөдрийн хөгжилд хүргэсэн гавъяатан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
Ц.Сандаг-очир: Байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
Өнөөдрийн байдлаар нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөө үйл ажиллагаа явуулж эхэллээ
202.179.21.249
Ум ма ни бад ми хум
Хариулах66.181.161.52
Ум ма ни бад мэ хум
Хариулах103.229.122.127
Ум ма ни бад мэ хум
Хариулах124.158.97.111
Ум ма ни бад мэ хум
Хариулах66.181.161.107
ум ма ни бад мэ хум
Хариулах66.181.191.104
Ум ма ни бад ме хум
Хариулах202.126.88.206
ум маани бадни хум дахин төрөөрэй
Хариулах