Гал түймрийн улмаас гэр нь шатаж долоон сараас 13 настай таван хүүхэдтэй нэг айл дүн өвлийн хүйтнээр орох орон, өмсөх хувцасгүй үлдэж хоцорсон харамсалтай үйл явдал болжээ.
Энэ талаар ОБЕГ-аас "Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 19:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:20 цагт очиж, иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан. Уг гал түймрээс Б /13 настай, эрэгтэй/, А /9 настай, эмэгтэй/, М /5 настай, эмэгтэй/, А /2 настай, эмэгтэй/, З /7 сартай, эмэгтэй/ нарын амь насыг авран хамгаалсан" хэмээн мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээллээр тухайн айл нь хөдөөнөөс орж ирээд удаагүй, айлын хашаанд түр байрлаж байсан бөгөөд эхнэр нөхөр хоёр ойрхон ажил хөөцөлдөхөөр явах хойгуур ийнхүү харамсалтай үйл явдал болжээ.
Одоогоор цахим орчинд тухайн гэр бүлд туслах аян өрнөж эхлээд байна.
Холбоо барих дугаар 88278879 Ганцэцэг
ХАНДИВ ДАНС 5507057296 /Хаанбанк/ ГАНЦЭЦЭГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
Ц.Сандаг-очир: Байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
Өнөөдрийн байдлаар нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөө үйл ажиллагаа явуулж эхэллээ
Ясмин Фуад: Бэлчээрийн асуудлаарх амлалтуудын тухай мэдэгдэл гарсан. Энэ бол Монголын үлдээх өв юм
43.242.243.143
Өө. Том л хүүхдүүд байх юм. Хэнэггүй юмаа. Сайхан хөдөө нутгаа хөгжүүлэх хэрэгтэй. Тэндээ тэгээд амьдрах нь дээр
Хариулах