News Paparazzi: Д.Ганбат: Өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан хүн Ерөнхий сайдаар нэр дэвшиж орж байгаа нь ард түмнийг доромжилж байгаа хэлбэр

Moderator
2021/01/27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.

 Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн асуултад хариулж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 1981 онд төрсөн хүн Ерөнхий сайд болох нь. Таны туулсан карьеар үнэхээр бахархмаар байгаа ч тантай адил 1981  оны залуучууд Монгол Улсад ийм байж чадаж байгаа юу? Таныг нэр дэвшээд ороод ирж байгаад гайхаж байна. Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорсон. Энэ Засгийн газарт та хэрэг эрхлэх газрын дарга байсан. Өмнөх Засгийн газрын алдаанд таны оруулсан хувь нэмэр байгаа байх. Гэтэл та буцаад ороод ирж байна. Энэ бол Монголын ард түмнийг доромжилж байгаагийн хэлбэр. 2018 оноос та ЗГХЭГ-ын дарга хийж байгаа. Танай ажилтнуудын ярьж байгаагаар Монгол Улс оронд ороод дуусах нь. Хоёр жил ажиллаж байхдаа юу хийсэн юм бэ? Цаашдаа яаж ажиллах вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Би 1980 онд төрсөн. Намайг хоёрдугаар ангид ороход үед ардчилсан хувьсгал  өрнөсөн. Ах нараас илүү ардчилсан үнэт зүйлийг ойлгох байх гэж бодож байна. Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг улстөржүүлж ярьж байгаа учир та үүнийгээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаас асуу. Яагаад Ерөнхий сайд байхдаа эрх мэдлээ хэтрүүлж захирамж гаргасан юм бэ, яагаад гэрээнд 11 зүйл заалт өөрчилж, өнөөдрийн татварын асуудал, ногдол ашиг авахгүй болсныг, өөрсөддөө зориулж Өршөөлийн хууль баталсныг асуу. Эрдэнэтийн 49 хувийг асуу. Гэхдээ өнгөрсөн хугацаанд завхарлыг засахын төлөө хичээсэн. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.72.247
    2021/01/31

    Танайх ямар сэтгэгдлийг нь нийтлээд ямрыг нь устгадаг юм бэ утгагүй инээдтэй өрөвдөлтэй сайт вэ

    Хариулах
  • 192.82.72.247
    2021/01/31

    Тийм ш дээ. Муу попрогч ямар учиртай зууралдаад байгаа нь сэжигтэй ш лээ

    Хариулах
  • 202.21.115.43
    2021/01/27

    Засаг муу ажиллаад огцроогүй гэдгийг бүгд мэднэ гэтэл энэ бидоны асуултыг хараач ийм л эргүү суганы үснээс болж төр үймэлдэж ард олон хагаралдаж байна

    Хариулах
  • 66.181.161.25
    2021/01/27

    Одоо энэ шинэ ерөнхий сайд олигархууд болон төрөөс төрсөн тэрбумтан хүмүүсийг зарлаж хөрөнгийг нь хураах ажил эхлүүлэх байх. Ёстой гоё юм болно доо.

    Хариулах
  • 202.9.40.70
    2021/01/27

    81 on bailaa gj yu gej 90 onoos hoish nastai ta nar yu hiisiin bee. tarhiniihaa hereer setgehiin

    Хариулах
  • 202.9.40.70
    2021/01/27

    ganbataa yasan chi said bolmoor bnuu ter dotor chn sain ajillaj bsan humuus bas bga shuu

    Хариулах