УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтов.
Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэсэгчлэн хориг тавьсан талаарх албан бичгийг өнөөдөр Улсын Их Хурлын даргад ирүүлсэн байна.
Ерөнхийлөгч албан бичигтээ, Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг баталгаажуулсан Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санаа, зохицуулалтын хүрээнд нэгэнт бий болж тогтсон “засаг төр”-ийн тогтолцоог “нам төр”-ийн тогтолцоонд буцаан шилжүүлэх, захиргаадалтын дэглэмийг сэргээн тогтоох ноцтой үр дагавар бүхий зохицуулалтууд туссан тул энэхүү хуульд хэсэгчлэн хориг тавьж, зарим тодорхой асуудлыг Улсын Их Хурлаар нягтлан хэлэлцүүлэх нь зөв хэмээн үзэж байна гэжээ.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат үг хэлж, дээрх хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаарх танилцуулга мэдээллийг дөнгөж сая хүлээн авсан учраас сайн судалж нягтлахад цаг хугацаа хэрэгтэй байна гээд намын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм.
Намын бүлгийн хүсэлттэй холбогдуулан Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэхдээ, энэ хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэж батлуулахад Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарын ахалсан ажлын хэсэг идэвх санаачилгатай, ихээхэн чармайлт гаргаж ажилласан. Мөн өнгөрсөн намрын ээлжит сонгуулиар шинээр бүрдсэн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчидтэй хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад цахим ярилцлага хийж, гаргасан саналуудыг төсөлд тусгахад анхаарсан. Иймээс хуульд орон нутгийн өөрөө удирдах болон засаг ззахиргааны байгууллага, иргэдийн төлөөллийн санал зохих тусгалаа олсон гэж үзэж байгаа. Түүнчлэн Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган завсарлах дөхөж байгаа зэргийг харгалзан Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт маргаашийн 14 цаг хүртэл завсарлага олгож буйгаа мэдэгдлээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
Ц.Сандаг-очир: Байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
Өнөөдрийн байдлаар нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөө үйл ажиллагаа явуулж эхэллээ
Ясмин Фуад: Бэлчээрийн асуудлаарх амлалтуудын тухай мэдэгдэл гарсан. Энэ бол Монголын үлдээх өв юм
Амина Мохаммед: Монгол Улсын Засгийн газар болон ард түмэнд талархал илэрхийлье
Сэтгэгдэл бичигдээгүй байна