Хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан байна. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ. Тухайлбал, МАН-ын Бага хурлаас Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэг дэвшүүлснийг хэлэлцэж дэмжсэн байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавьсан. Үүнийг МАН-ын бүлэг хүлээн авах боломжгүй гэлээ. Мөн өнөөдөр өглөө Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавьсныг мөн хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд хориг тавих гол үндэслэл:
Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан, УИХ-ын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулж, санал болгох замаар УИХ-аас томилох тухай заасан хуулийн зохицуулалтууд нь шүүхийн боловсон хүчний бодлого болон шүүхийн сахилга хариуцлагын асуудалд улс төрийн нөлөө шууд орох, шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бүрэн алдагдуулах гол үндсийг бүрдүүлж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр “эрх зүйч” этгээд ажиллах боломжийг тусгасан нь зүйд нийцэхгүй бөгөөд тус байгууллагуудад эрх зүйн байдлаараа адил биш, ялгамжтай бүрэлдэхүүн ажиллахаар болж байна.
Эрүү, иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийг тухайн шатанд нь дахин нэгтгэж, дотор нь эрүү, иргэний хэргийн чиглэлээр танхимтай байж болох агуулга бүхий зохицуулалт тусгасан нь нэгэнт хүрсэн ололтоос ухарч буй буруу шийдэл гэж үзэж байна.
Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээс бусад шүүхийн ерөнхий шүүгч, танхимын тэргүүнийг тухайн шатны шүүхийн болон танхимын шүүгчид дотроосоо сонгодог байхаар зохицуулсан нь шүүгчдийг эрх ашгаар нэгдсэн бүлэглэл фракцуудад хуваагдах, өрсөлдөх, хуйвалдан тэмцэлдэх нөхцөл рүү түлхэж, шүүхийг өнөөгийн улс төрийн намуудаас өөрцгүй хэмжээнд ортол нь улам дордуулах бодит эрсдэлийг бий болгох бөгөөд үүнийг зөвшөөрч даамжруулбал Улсын дээд шүүхийн шүүгчдээс анхан шатны шүүхийн шүүгчид хүртлээ ашиг сонирхлоор сүлбэлдсэн, талцаж хуваагдсан тодорхой бүлэглэл фракцуудыг хуулиар байгуулж, Ерөнхий шүүгчдийг авч, ноёрхлоо тогтоосон бүлэглэл нь хонгил байгуулах, түүнийгээ удирдах хууль ёсны мэт зүй бус систем тогтоох аюултай байна.
Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг шүүгч гишүүн, шүүгч бус гишүүн гэж ангилж буй нь буруу бөгөөд орон тооны гишүүн тул ямар нэгэн ангилалгүйгээр хэрэг хуваарилах журмын дагуу маргааныг шийдвэрлэх үүрэгтэй. Энэ үүднээс Шүүхийн сахилгын хорооны гишүүн томилогдсоноор тангараг өргөх эрх зүйн зохицуулалтыг шинээр хуульд тусгах шаардлагатай гэж үзэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.9.47.27
Зэлтэрийн гацаа
Хариулах