ШУУРХАЙ МЭДЭЭ: 16 хүнээс коронавируст халдвар илэрлээ

Moderator
2021/01/25

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7065 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавируст халдвар илэрлээ. 25 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Одоогоор эмчлэгдэж байгаа хүний биеийн байдал  нэг хүн маш хүнд, дөрвөн хүн хүнд, 44 хүн хүндэвтэр, 412 хүн хөнгөн байна. Шинээр бүртгэгдсэн 16 тохиолдол нь өмнө бүртгэгдсэн хүмүүсийн ойрын хавьтал БЗД-т шинээр бүртгэгдсэн тохиолдлууд, Эрүүл мэндийн яамны нэг ажилтан байна. Иймээс Эрүүл мэндийн яамны 5 хүнийг ажилтад авсан гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.