News Paparazzi: Ээж хүү хоёрын биеийн байдал сайн байгаа гэв

Moderator
19 цаг 38 минутын өмнө

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт амаржсан коронавируст халдвартай эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөвөрлөхдөө хүнлэг бус үйлдэл гаргаснаас үүдэлтэй нийгэмд шүүмжлэл дагуулсан олон үйл явдлууд өнгөрсөн долоо хоногт болов. 

Үйл явдалд хариуцлага хүлээж Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгсний маргааш Засгийн газрын тэргүүн огцрох мэдэгдлээ хийлээ. Харин энэ зуур ээж хүү хоёрын тухай мэдээлэл мартагдсан юм. 

Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас өчигдөр "Ээж хүү хоёрын биеийн байдал сайн байгаа" хэмээн мэдэгдсэн юм. Мөн ХЭҮК-оос "ХӨСҮТ-ийн онцгой хяналтад эх хүүхэд байгаа бөгөөд биеийн байдал хэвийн. Хоёр цаг тутамд шар будаатай цай, хонины шөл өгч, ЭХЭМҮТ болон "Өргөө" амаржих газраас нярайн эмч нар очиж тусламж үйлчилгээ үзүүлж байгаа" хэмээсэн юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.119
    17 цагийн өмнө

    Ашгүй дээ.Нялх биетэй хөхүүл хүнийг сайн халамжилвал буян нь ирдэг юм.

    Хариулах