Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр өнөөдрөөс эхлэн бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлж байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүл яамнаас халдвар хамгаалалтын дэглэмээ хэрхэн мөрдөх талаар зөвлөмж өглөө.
Ажлын байранд тавих шаардлага:
• Ажилчидын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
• Амны хаалт зүүх
• Бээлий өмсөх
• Сандал, орыг 1,5-2 метрийн зайтай байрлуулах
• Хайч, сэнс, сам зэрэг багаж хэрэгслийг үйлчилгээ бүрийн дараа халдваргүйжүүлэх бодисоор цэвэрлэж ариутгах
• Алчуур, нөмрөг, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Ариун цэврийн өрөөнд гарын саван, хуурай цаас байршуулах
• Тогтмол агаар сэлгэх
• Хүлээлгийн танхимд зай барих тэмдэглээ хийх
• Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
• 1л усанд 25мл белизна хийж шал, тавцан, сандал, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчих
• 00-г тогтмол цэвэрлэх
• 14 хоногт 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх
Үйлчилгээ үзүүлэхэд:
• Утас болон цахимаар цаг өгөх
• Биеийн халуун үзэх
• Амны хаалт зүүх
• Тос, вакс, түрхлэг зэргийг жижиглэн савалж 1 удаагийн халбагаар таслан авч хэрэглэх. Үлдэгдлийг буцааж хийхгүй, өөр хүнд хэрэглэхгүй
• Аль болох картаар тооцоо хийх
• Гар халдваргүйжүүлэгч байрлуулах
• Хог хаягдлыг уутанд хийж амыг сайтар боож хаях
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо