News Paparazzi : УИХ-ын гишүүн С.Батболдын Ажлын албанаас мэдэгдэл гаргалаа

Moderator
Өчигдөр 23 цаг 23 минут

Сүүлийн өдрүүдэд зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн С.Батболдыг Оюу толгойн гэрээг байгуулах үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан, улмаар гэрээний яриа хэлэлцээнд хууль бусаар нөлөөлөх замаар авлига авсан мэт, "Эрдэнэт" УБҮ-т хууль бус “шахаа” хийсэн, гадаадад байр, өмч хөрөнгө нуусан гэх зэргээр илт худал гүтгэлгийг зохион байгуулалттайгаар түгээж байгааг няцааж, дараах мэдэгдлийг хийж байна.

Нэгдүгээрт, С.Батболдыг “10 гаруй улсад 100 гаруй компани, олон тооны үл хөдлөх хөрөнгөтэй” гэх зохиомол хэрэг нь бүхэлдээ энд тэндээс хамж шимсэн авцалдаа, логикгүй хов живийн цуглуулга, С.Батболдтой ямар ч хамааралгүй гаднын бизнес эрхлэгчдийн компаниудын нэр, үл хөдлөх хөрөнгийн жагсаалт байна гэдгийг албан ёсоор холбогдох бүх газар мэдэгдсэн. Улмаар энэхүү гүтгэлгийг тарааж буй этгээдүүд үнэнд гүйцэгдэн Нью-Йоркийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс С.Батболдын нэрийг өөрсдөө татан авсан болно. "Эрдэнэт" УБҮ, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК зэрэг хуулийн этгээд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, тэр бүү хэл Монгол Улсын Засгийн газрын нэрийг гадаадын шүүхэд хуурамчаар ашиглан маргаан, нэхэмжлэл гаргасан мэтээр эхлүүлсэн нь гадаадын шүүхийн тогтолцооны нэр хүндийг ашиглах, олон нийтийг төөрөгдүүлэхэд чиглэсэн улс төрийн бохир арга гэдэг нь энэхүү шүүхийн ажиллагааны үеэр тодорхой мэдэгдсэн болно. Гэтэл гүтгэлэг тараагчид үнэнд ялагдсанаа огт дурсахгүй, мэдээгүй мэт царайлан, үндэслэлгүй нь нотлогдсон “Нью-Йоркийн шүүхийн хэргийн материал” гэгчийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тангад ном мэт зогсолтгүй тарааж байгаа нь энэ бүх гүтгэлэг эртнээс төлөвлөсөн, улс төрийн зорилготой үйлдэл болохыг харуулж байна.

Хоёрдугаарт, гүтгэлэг тарааж байгаа этгээдүүдийн өөрсдийнх нь өгсөн баримтаар аль 1997 оноос дэлхийд томд тооцогдох “Самсунг” компанийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын дарга, "Эрдэнэт"ийн УБҮ-тэй хамтарсан “ЭрдСам” компанийн дэд захирал байсан, түүнээс хойш Монголд зэсийн баяжмалын бизнес 20 шахам жил эрхэлсэн, солонгос бизнесмен Чёон Чү Ёон болон түүний бизнес хамтрагчдын компани, өмч хөрөнгийг С.Батболдод хамааралтай болгон нялзаах гэсэн нь ээлжит нэгэн гүжир гүтгэлэг юм. Тухайн бизнесмен нь С.Батболдыг Ерөнхий сайд болохоос 12 жилийн өмнө зэсийн баяжмалын бизнесээ хийж л байсан, Ерөнхий сайдаас буусных нь дараа ч олон жил энэ бизнесээ эрхэлсээр байсан нь гүтгэлэг тарааж буй хүмүүсийн өөрсдийнх нь өгсөн баримтаар нотлогдоод байна. Олон жил Монголд бизнес хийсэн хүний танилын хүрээ өргөн биз. Гэтэл тэр олон хүнээс заавал С.Батболдтой түүний компани, өмч хөрөнгийг холбох гэсэн оролдлого нь цаанаасаа улс төрийн зорилготой үйлдэл гэдгийг дахин нотолж байна. Эдгээр гадаадын иргэдийн үүсгэн байгуулан, "Эрдэнэт үйлдвэр"-тэй бизнес эрхэлж байсан “Catrison Limited”, “Cliveden Trading AG”, “Genetrade Limited”, “Lidex Holdings Limited” гэх мэт компаниудыг С.Батболдынх мэтээр гүтгэж,  олон нийтийг цочроох зорилгоор эдгээр компаниуд нь 400 сая долларын гэрээ хийсэн гэж байгаа атлаа С.Батболд тэнд хувьцаа эзэмшиж байсан, эсвэл ямарваа нэгэн ашиг хүртэж байсан гэх нэг ч баримт нотолгоо байхгүй. Байх ч үндэслэлгүй учраас дан хоосон хардлага, цуу яриа цуглуулж энэхүү гүтгэлгийг зохиож байгааг нь гаднын шүүхэд ч тодорхой мэдэгдэж, холбогдох шүүхийн шийдвэр гарсан болно. УИХ-ын гишүүн С.Батболд "Эрдэнэт"-д шахааны бизнес хийж байгаагүй, хийх шаардлага ч байхгүйг олон нийт эрхбиш ойлгохтойгоо байгаа.

Гуравдугаарт, С.Батболд болон түүний хамаарал бүхий хэн нэгэн, хуулийн этгээд оффшор бүсэд данс, мөнгө, байр орон сууц, өмч хөрөнгө ил болон далд эзэмшдэггүй. Гүтгэлэгт дурдаад буй олон арван сая долларын үл хөдлөх хөрөнгө, оффшорт байгаа мэтээр гүжирдээд байгаа данс нь С.Батболдын өмч гэсэн нэг ч нотлох баримтгүй, байх ч үндэслэлгүй учраас энэхүү гүжир гүтгэлгийг цэвэр цуу яриа, хий хоосон хардлага болгон тараасан. Зүгээр л бусдын өмчлөлийн байрны фото зураг гаргаж ирээд, С.Батболдын өмчилдөг байрны нотлох баримт мэтээр гүжирдэж байна. Ийм ч учраас Нью-Йоркийн шүүх дээр үнэн ялж, нэр нь дурьдагдсан Солонгосын бизнесмений өмч болох, С.Батболдод огт хамааралгүй энэ эд хөрөнгийг царцаахгүй гэсэн шийдвэр гаргасан. Лондон, Хонконг гэх мэт хотуудад тухайн Солонгосын бизнесмений эзэмшиж байгаа өмч хөрөнгө ч гэсэн С.Батболдод хамааралгүй, нэр дурдагдаад байгаа газруудад болон гадаадад  С.Батболдод орон сууц, өмч хөрөнгө байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн бөгөөд шүүх хуулийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлж байна. С.Батболд нь дотооддоо ч энэ талаар олон жилийн турш баримт нотолгоотой тайлбар, мэдээлэл өгч, холбогдох байгууллагад шаардлагатай бүх мэдээллийг хуулийн дагуу өгөх ёстой бөгөөд өгч ч ирсэн болно.

Дөрөвдүгээрт, Оюу толгойн гэрээ анх байгуулагдсаны дараа С.Батболд Ерөнхий сайд болж, тус гэрээнд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг бараг 50 хувь бууруулах, Монголын талын авах суутгах татварын хэмжээг 2-20 дахин нэмэгдүүлэх зэрэг Монгол Улсад ашигтай, хөрөнгө оруулагч талд алдагдалтай нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсныг буруутгаж, гадаадын шүүхэд энэ бүх гүтгэлгээ зохиож өгснийг дотоодын хөлсний бичээчид дурьдалгүй өнгөрч байгаа. Олон түмэнд нээлттэй баримттай зүйлсийг улс төрийн зорилгоор харлуулахын тулд хөлсний байгууллагад “захиалга” өгч, Монголын талын ахиц дэвшлийг нөгөө талд өгсөн давуу байдал хэмээн эрээ цээргүй гүтгэлэг зохиож, шүүхэд хандах үндэслэлээ болгосон байгаа. Энэ бол цагааныг хар гэх гэсэн, харыг цагаан гэх гэж олон түмнийг хуурах гэсэн бузар гүтгэлэг, улс төрийн бохир тоглолт. Олон мянган удаа давтаад байвал үнэн болно гэж зүүдэлж яваа тэд энэхүү гүтгэлгээ гадаад, дотоодын хэвлэлд түгээж байгаа нь эдгээр шийдвэрийг цуцлах гэсэн оролдлого байх гэсэн их хардлага дагуулж байна. Зээлийн хүүг бууруулсан, татвар нэмснийг эсэргүүцэн, гүтгэлэг зохион тарааж байгаа хүмүүс хэний талд үйлчлээд байгаагаа сайтар бодох хэрэгтэй. Лав л Монголын талд биш.

Энэ бүх гүтгэлэг дайралтыг хэдэн тэрбум төгрөг гарган нарийн зохион байгуулж, өөрийн улсын иргэнийг гадаадын хөлсний байгууллагад “захиалж” мөрдүүлэн “зохион бичлэг” бичүүлж байгаа, гадаад дотоодын хэвлэлд зохион байгуулалттай гүтгэж байгаа, гадаадын шүүхийн байгууллагыг өөрийн дотоодын улс төрийн тоглоомдоо ашиглах гэсэн оролдлого хийж байгаа, энэ этгээдүүд нэг л зорилготойгоор энэ бүх зүйлийг хийж байгаа. Тэртээ 2004 оноос хойш сонгуулийн жил бүр УИХ-ын гишүүн С.Батболдын улс төрийн нэр хүндийг харлуулж, хийсэн бүтээсэн ажлыг гутаах, олныг төөрөгдүүлэх ажиллагаа явагдаж ирсэн. Энэ бол  үеэ өнгөрөөсөн тархи угаах улстөрийн бохир технологи гэдгийг ард түмэн ялгаж салган ойлгож байгаа.

Энэ удаа ч бүр төсвийн хөрөнгө мөнгө, төрийн байгууллагын эрх мэдлийг хууль бусаар ашиглаж байна. Гүжир гүтгэлэг зохион тараагчдын үйлдэл хэрээс хэтэрч, гэр бүл, үр хүүхдийг нь бузар гүтгэлэгтээ хамруулах боллоо. Иймд энэ мэт гүтгэлгийг зохион тарааж буй хүмүүст зохих хуулийн дагуу арга хэмжээ авахаа УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын албанаас үүгээр мэдэгдэж байна.

УИХ-ын гишүүн С.Батболдын Ажлын алба


Сэтгэгдэл (58)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.52
    2021/01/26

    Та нарт итгэх итгэл үнэхээр дууссан.

    Хариулах
  • 66.181.161.118
    2021/01/24

    Тэгээд ард түмэн идцэн гэж хэлэх гээд бна уу та нарыг олон жил тэжээсэн шүү дээ

    Хариулах
  • 204.48.93.1
    2021/01/24

    Ийм цагаандаа гарсан хулгайч нар УИХ д сууж бна аа гэхээр юу ярихав дээ

    Хариулах
  • 66.181.161.66
    4 цагийн өмнө

    сайхан худлаа шааж байна даа өөрөө гарч ирж амидаараа тайлбар өгөхгүй юм байхдаа айж байгаал даа сэтгүүлч нартай уулзана гэхээс бас сэтгэл зүйчээс худлаа яриж байгааг мэдчих бий

    Хариулах
  • 64.119.23.177
    9 цагийн өмнө

    Монголчууд тэнэг биш шүү. Бид ямар ч намгүй хүмү?с гэхдээ БорооГоулд энэ тэрийг бол мэднэ шүү...

    Хариулах
  • 66.181.161.13
    9 цагийн өмнө

    Эй бүү үзэгд ямар гээч шуналтай хүн бэ гэж эцэг нь дуу алдаж байсан гэдэг

    Хариулах
  • 202.9.40.147
    11 цагийн өмнө

    Сайн бичсэн бна. Үүнийг маш олон удаа цацөх хэрэгтэй шүү. Үхэхдээ үхэр буугаа тавина гэгч люм болж бна даа Батулга бол үнэндээ бүтэхгүй хүн шүү

    Хариулах
  • 202.179.27.174
    16 цагийн өмнө

    Ymarch baisan vnenii ortoi bvh horongoo yaj olj absan yaj bayjsanaa ard tvmendee vneneer ni tailbarla birdee

    Хариулах
  • 66.181.161.117
    17 цагийн өмнө

    Үнэхээр өөрийн хүчээр ийм их хөрөнгөтэй болж чадсан юм бол яах гээд улс төр рүү үхэн хатан зүтгээд байдөг юм бэ эх орны төлөө Батболдын хийсэн гэх ажил энэ олон жилд ард түмэн бидэнд харагдах зүйл даанч алга тийм болохоор цлс төрөөс төрсөн тэр бумтаны нэг шдээ

    Хариулах
  • 66.181.161.27
    18 цагийн өмнө

    Хууль шүүхээр яваад гэм буруугүй гээд зөндөө л тогтоогддог юм бн лээ шд.Тэгээд ч Монголын анхны бизнeсмэн хүн...Арай ч үгүй байхаа

    Хариулах
  • 202.126.89.242
    19 цагийн өмнө

    хулгайч нар хулгайчаа л өмөөрнө угаасаа л монголын хөрөнгө Сү хөрөнгө гэж юу бхав дээ

    Хариулах
  • 203.91.115.38
    19 цагийн өмнө

    50тн алтыг татваргүй аваад гарснаа яах гэж байна?

    Хариулах
  • 98.203.157.54
    19 цагийн өмнө

    ooroo yavaad medegdel hiihgui baigaan be, yamarch humuus tataj avsiin ner ustai ni hel

    Хариулах
  • 66.181.176.224
    19 цагийн өмнө

    Naadah chine avsan avsan..yu unen ter unen..

    Хариулах
  • 202.9.46.82
    20 цагийн өмнө

    Яг шдээ авсан л бж таараа ер сайд бсан бж

    Хариулах
  • 202.126.89.84
    20 цагийн өмнө

    Гүтгэлэг л байна шүү дээ. Хэрвээ тийм гэрээ хийж мөнгө саах зорилготой юм бол яахаараа заавал гадны компани хүний нэр дээр үйл ажиллагаа явуулж гадны баахан өмч хөрөнгө худалдаж авах шаардлага байнаа. Эрдэнэт Оюу толгойн зэсийг цааш нь дамлаж зарах нь ашигтайг нь мэдсээр байж гадаад хүнээр гадаад компанитай гэрээ хийж зарах нь эцэстээ тийм ашигтай байх боломж байхгүй хаана ч гэсэн татварын болон эх үүсвэрийн хяналт байгаа шүү дээ. Солиорохоо одоо болиочээ

    Хариулах
  • 202.179.26.88
    21 цагийн өмнө

    *Монгол ялагдаагүй* Сү,Батболд оо Улс орон Ард иргэд ээ Гутаан доромжилсон Мэдэгдэл хийснийхээ Хариуцлагыг үүрнээ хэзээ нэгэн цагт тэр цаг үе АЙСУЙ,

    Хариулах
    • 202.9.46.65
      19 цагийн өмнө

      Cү Батболдоо Монгол ялагдахгүй ээ чи мөд ялаа үүрнэ ард түмэн хэн нь хэн бээ гэдгийг таньдаг болсон авилгач Акул аа!!!??

  • 203.91.115.50
    21 цагийн өмнө

    Bitgii luivaraa nuuh geed bai olon jil tor barihdaa ard tvmnii toloo yu hiisen ym be heleh vg bn uu !!!

    Хариулах
  • 66.181.181.146
    21 цагийн өмнө

    Оюу толгойтой хамаагүй байж болно. Гэхдээ албан тушаалын давуу байдлаа ашиглаж Чингис зочид буудал, Алтай кашмер, Таван толгой, Бороо гоулдыг эзэмшлдээ авч зувшсан чинь үнэн болно.

    Хариулах
  • 66.181.161.13
    22 цагийн өмнө

    Бүх өмчдөө гадаад захирал тавьсан юм уу та эсвэл өөр хүний өмч юум уу баримттай тайлбар хий итгэл төрөхгүй байна

    Хариулах
  • 64.119.18.220
    22 цагийн өмнө

    Taslan zogsooj zahualgatai gytgelgiin ezniig olon niited medeeleh heregtei .Gaigyi amidarch boldoggyi yamar geechiin honzon be

    Хариулах
  • 202.126.90.97
    22 цагийн өмнө

    Хориод жил төрд бга

    Хариулах
  • 202.126.90.97
    22 цагийн өмнө

    Бизнес хийгээд 30-н жилийн дараа биш , миний мэдэхийн хлриод жил энэ нөхөр төрд байгаа

    Хариулах
  • 202.126.90.102
    22 цагийн өмнө

    ENEMUU XAMGIIN MUU XOGIIN XUN SHU. DUNDGOVICHUUD GEJ USAN TENEGUUD YAGAD IIM LALARIIG SONGOSIIMBE

    Хариулах
    • 176.198.180.74
      3 цагийн өмнө

      Айрагаа

    • 176.198.180.74
      3 цагийн өмнө

      Амрагаа ууучихаад сонгосон юмаа уучлаарай хэ хэ

  • 202.9.40.62
    22 цагийн өмнө

    battulgiig elbegdorj yu gelee sanaj bnuu arhag hulgaach gj orgvi yu heleegvi bololtoi

    Хариулах
  • 150.129.140.240
    Өчигдөр

    su aimshigtai hun

    Хариулах
  • 157.65.237.11
    Өчигдөр

    Uhej dald or muu huur min.3saya hunii mungiig deeremdej bui sug

    Хариулах
  • 202.9.40.33
    Өчигдөр

    Муухай гүтгэдэг юм байна Энэ хүн 30 гаруй жил бизнeс хийгээд төрд орсоныг нь санаж байна Ингэж л бузар гүтгэлэг амилдаг бололтой бурхан өршөө ! АНУ ын шүүх өөрийн талаасаа судлаад хэлэлцээд шийдсэн гэж байна Дэлхийн хэмжээнд гүтгэлгийн бузар хар тeхнологи ашгилдаг болсныг таслан зогсоох ажиллагааг Монголд хийх цаг нь иржээ

    Хариулах
  • 14.48.87.172
    Өчигдөр

    Meg gishvvn gexed bvxel bvten ajliin alba tai aain

    Хариулах
  • 64.119.20.236
    Өчигдөр

    Элбэгдорж шоронд явдаггүйн учир энэ түүний явуулдаг тeхнологи л байна

    Хариулах
  • 202.9.40.145
    Өчигдөр

    Top хулгайч

    Хариулах
  • 93.232.10.137
    Өчигдөр

    Жинхэн Крёстный отец чинь энэ юм биш үү!???? Жэнко бол хав

    Хариулах
  • 66.181.161.86
    Өчигдөр

    Гүтгэсэн хүмүүсийг шүүхэд өг

    Хариулах
  • 202.9.40.79
    Өчигдөр

    Овоо шуналтай гаруу

    Хариулах
  • 202.9.40.79
    Өчигдөр

    Гадаадад шүүхтэй холбоотой хэрэг байхгүй гээд байсан байсан юм бишүү

    Хариулах
  • 66.181.161.62
    Өчигдөр

    Ямар их шунал вэ. Эхнэрийгээ нэр дээр хүүхдийнхээ гээд зөндөө л хөрөнгө байгаа биздээ,

    Хариулах
  • 66.181.188.229
    Өчигдөр

    avaad uhdeg bol ene hurungu mungnii tuluu uhen hatan temtehsen nutsgen ireed nutsgen butsdag horvoo sh dee batboldoo

    Хариулах
  • 66.181.161.30
    Өчигдөр

    Jinken lalariin zda ymdaa odo neeh sain hvnii dvrd togolson sda naadahiig chin odo jhon hvvhed ch harad manaid ymarch ashiggvi geree gedegiig chin medeed bna mongoliin ard tumen medleg bolovsrolgvi tiim haranhui bvdvvleg uls bishvv golog min

    Хариулах
  • 103.212.116.149
    Өчигдөр

    Ямар их шунал вэ

    Хариулах
  • 43.242.243.29
    Өчигдөр

    АЙмар хурдан тэ ноотой гар..

    Хариулах
  • 66.181.161.66
    Өчигдөр

    хуцаачээ батболдоо ! бүх зүйл ил болох үхэх гэж байгаа биздээ

    Хариулах
  • 66.181.182.77
    Өчигдөр

    chi bol yawch sain hun bish.ugend chin itgeh hun oldohgui l bolow uu.

    Хариулах
  • 66.181.161.77
    Өчигдөр

    Нотолгоо л чухал шдээ...энд бараг тиймээ бүгд үнэн гэсэнтэй ялгаагүй мэдэгдэл бна

    Хариулах
  • 192.82.69.134
    Өчигдөр

    ajiliin alba bas myndag ajillaj bna trollyyd n gesen vg vv kk

    Хариулах
  • 59.153.115.16
    Өчигдөр

    Бүх хрөнгийн хурааж бүх хамжигч нарийн ялыг нь үүрүүл

    Хариулах
  • 202.9.40.53
    Өчигдөр

    mongoliig idsen nuhurduu unen mun ireh tsag ireh bailguidee

    Хариулах
  • 192.82.78.76
    Өчигдөр

    Таван толгой миний өмч гээд байсан нөхөр шүүдээ!!!.

    Хариулах
  • 202.55.188.101
    Өчигдөр

    АНУаас нэхэмжлэл ирсэн гээд бгаа Хүрлсүх нэхэмжлэхгүй гээд яг тэр өдрийнхөө оройн огцорсон гээд бгаа энэ талаар дэлгэрэнгүй мэдээлээч

    Хариулах
  • 66.181.188.35
    Өчигдөр

    Товч бөгөөд тодорхой юм бичихгүй бол хэн ч бүгдийг нь гүйцэд уншихгүй эд байна

    Хариулах
    • 203.91.115.38
      Өчигдөр

      Засгийн газрын нэрийг барьж хуурамчаар гадны шүүхэд өгсөн нь баригдсан юм бишүү манай засгийн газар шүүхдээгүй юм бна л гэж ойлголоо

  • 202.55.188.88
    Өчигдөр

    Aimaar buzar hun yumaa

    Хариулах
  • 202.126.90.115
    Өчигдөр

    Энэ нөхөр төрийн албаны цалингаар ийм байх уу

    Хариулах
    • 66.181.161.93
      Өчигдөр

      uls turd orhoos umnu uuriin bizneseer bayjsan hun dee

  • 64.119.22.173
    Өчигдөр

    Ичих нүүр

    Хариулах
    • 202.9.46.65
      19 цагийн өмнө

      Ичих нүүр